Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хөгжим»“Б.Билгүүн чанга сонголт хийжээ”
Хөгжим

“Б.Билгүүн чанга сонголт хийжээ”

Урлаг Урлаг12/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.png1390644252016-04-12-13-40[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бараг долоон жилийн өмнө “Би мундаг хийлч болохыг хүсэж байна. Ингэхийн тулд хичээх хэрэгтэй” гээд инээмсэглэж байсан Б.Билгүүн хүүтэй өнгөрсөн арваннэгдүгээр сард уулзахад “Би чадвартай хөгжимчин болохыг хичээж, зүтгэж явна. Сайн хөгжимчин болох тэр цагт сонголтыг би биш, үзэгчид хийнэ” гэсэн.

Өнгөрсөн хугацаанд энэ хүү хүссэндээ хүрч, сайн хийлч болохын төлөө хэрхэн зүтгэж ирснийг мэдэх хүн олон. Бас хэр чадвартай, техниктэй тоглодгийг нь ч сонгодог урлагт дурлагсад андахгүй. Б.Билгүүн хэдхэн сарын дараа сургуулиа төгсөнө. ХБК-ийн “бүтээгдэхүүн” тэрбээр маргааш буюу энэ сарын 13-нд ДБЭТ-т бие даасан анхны тоглолтоо хийх юм. Түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа.

-Уран бүтээлчдийн хувьд бие даасан анхны тоглолт, үзэсгэлэн зэрэг нь гарааны зурвас болдог чухал алхам шүү дээ. Чи хэдийгээр тодорхой хэмжээнд танигдсан хийлч болж амжсан ч анхны тоглолтдоо хэр бэлтгэж байна даа?

-Их догдолж, тэр хэрээр хариуцлага мэдэрч, унтахаас бусад цагт дан бэлтгэл сургуулилалттай байна. Сүүлийн хэдэн сарын турш “Чайковскийн үдэш” тоглолтондоо бэлтгэж байгаа. Өдөрт ганцаараа 5-6, багштайгаа 3-4 цаг хийлтэй “зууралдаж” байна даа.

-П.И.Чайковскийн хийл болон симфони найрал хөгжимд зориулсан концертыг бүтнээр нь тоглоно гэсэн. Хөгжимчний ур чадварыг шавхсан “чанга” бүтээл сонгожээ.

-Харин тийм. Өмнө нь манайд мэргэжлийн хөгжимчид ганц, хоёр удаа л тоглож байсан юм билээ. Харин оюутан энэ бүтээлийг гурван ангиар нь бүтэн тоглож байгаагүй. Олон жилийн өмнөөс л тоглохыг хүсэж байсан бүтээл болохоор барьж авсан. Миний тоглолтын гол хэсэг нь Чайковскийн хийлийн концерт.

Үүнээс гадна өөр хэдэн бүтээл багтсан байгаа. Мөн л Монголдоо анх удаа эгшиглүүлэх юм. Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ ах, бас ангийн маань найз, челист Ж.Доржсүрэн, мөн ДБЭТ-ын симфони найрал хөгжимчид “Чайковскийн үдэш”-д оролцоно. Ц.Мөнхболд ах удирдах юм.

-Багшийн эрдэм шавьд гэдэг. Чи бол ХБК-ийн, тэр дундаа Л.Алтанцэцэг багшийн чухал “бүтээгдэхүүний” нэг. Энэ тоглолт ч багштай холбоотой байх. Түүнд зориулаад сайхан үг хэлээч.

-Багш аа, би танд үргэлж баярлаж явдаг. Та хийлчин болох чадвараас гадна амьдралын ухаан, оюуныг минь тэлж, нээж өгсөн түлхүүр юм шүү.

 

Ж.Эрдэнэ

 

Эх сурвалж: www.mongolnews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хөгжим Урлаг

Монгол маркаар урласан дэлхийд цор ганц гитар

21/11/2024
Дотоод мэдээ Урлаг

Дуучин Хүрэлээ “давхар” баяраа тэмдэглэнэ

21/03/2024
Сонгодог хөгжим Урлаг

Хөгжимчин Марал-Од “Хоёр сэтгэл” ёочин хөгжмийн видео клипээ цацлаа

04/10/2016

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“AMA 2025” буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө

28/05/2025

“Хаан ордны хавар-2025” тусгай хөтөлбөрөөр түүх, өв соёлыг таниулж байна

28/05/2025

“Cannes lions 2025” Монгол Улсыг онцолно

28/05/2025

“Тамгагүй төр” жүжгийг ирэх аравдугаар сард Япон Улсад тоглоно

28/05/2025

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

28/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.