Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргада
Дуу хөгжим

Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргада

Урлаг Урлаг17/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
19088_298sdfeeeefsdfewf637147327922016-05-17-10-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхнүүд цөм л үлгэрийн ханхүү шиг бүх талаараа тэгш өндөг шиг өөгүй тийм л эр хүнийг мөрөөддөг. Гэвч хувь тавьланг урьдчилан мэдэж болдоггүй.

Зарим эрчүүд гадаад төрхөөрөө аятайхан харагддаг авч яс ойртоод ирэхээр жинхэнэ нүүр царай нь мэдэгддэг. Ийм эрчүүдийн дотор сэхүүн зантай,хөнгөн явдалтай, уймраа, үглээ, эрх мэдэл хөөцөлдөгч,бүтэлгүй нь олон бий. Хамгийн  харамсалтай нь ихэвчлэн сайн хүүхнүүдэд ийм үл бүтэх адгийн амьтад таардаг байна. Хүнд хайр сэтгэлтэй болох мөчид хүний тархи, хараа, бүхий л мэдрэхүй нэгэн манан будантай байдалд ордог гэнээ. Иймээс шилж шилж авсан нөхөр чинь хамгийн олиггүй муу хүн байвал бүү гайхаарай. Харин чиний эргэн тойрныхон "Нүдээ нээгээч” гээд байдаг бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.

Нэг. Муу талыг нь мэдсээр байж суусан бол бүсгүй таны хохь.  Мунхаг эрд сайн болчихсон бол энэ үнэхээр дурлал уу, эсвэл шохоорхол уу гэдгийг олж ялга.Өөрөө түүнд сайн болохоосоо өмнө шүү дээ. "Түүний юунд нь болов оо” гэж өөрөөсөө асуу. Эртхэн зайгаа авах талаар бод. Гэвч зарим хүүхнүүд сэтгэл зовж шаналж байж таашаал, тайтгарлын хоёуланг нь авдаг явдал байдаг гэж үзэх сэтгэл зүйчид бий.

Хоёр. Бурхан энэрэнгүй хүүхнүүдийг амьдралын золионд хаядаг мэт. Ажилсаг өрөвч хүүхнүүдэд ихэвчлэн бие сул, үргэлж халамж шарддаг эрчүүд тохиодог. Энэ нь ёстой л бурхны тэнцвэржүүлэлт гэлтэй. Зарим нь сул биетэйгээ мэдэхгүй бас архи уунаа. Тэд хичнээн их чирэгдэл учруулна төдий чинээ хайртай болдог гэж боддог. Сайн эхнэр нь чаргууцалдаад байхыг бодвол үнэн ч юм шиг.

Гурав. Баян хүнтэй суусан хүүхнүүдэд хайр дурлал бус хатан тэвчээр л хэрэгтэй. Нууц амрагаас эхлээд тэдний олон янзын зан авирыг тэвчих хэрэг гарна. Хороглоо тоолсон нүнжиггүй баячууд ч бий. Тэвчихээс өөр замгүй. Түүнээс хариу хайр нэхэж, жигтэйхэн ёс дүрэм ярих гэж эндүүрээд ч хэрэггүй. Зохицуулах нь энэ таны амьдралын гол зарчим байх болно.

Дөрөв. Эр эмийн явдал эвгүй зан араншинг номхотгож өгдөг. Эрс тэс сонирхол үзэл бодолтой ямагт хэрэлдэж маргалдаж байдаг хосууд бий. Яагаад ч юм бэ бүр албаар зөрөлдөөд байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Эд нар ч дээ удахгүй салах юм байна да гэж эндүү бодож болохгүй. Тэр 2 хэзээ ч салахгүй. Магадгүй хэрүүлгүйгээр секс нь амттай болдоггүй байх.

Тав. Олон эртэй явалдсан хүүхний дэргэд ямар ч эр хүн тогтохгүй. Нэгэнт төлөвшсөн хүний зан араншинг өөрчлөнө гэдэг хэцүү. Сайн залуу ч эвдэрч болно. Тийм тохиолдолд голдуу хүүхнүүд буруутай байдаг. Их юм үзсэн олон эртэй явалдаж байсан хүүхэн нөхрөө өмнөх амрагуудтайгаа харьцуулах гээд байдаг. Ялангуяа сексийн тал дээр. Тэгэхээр хамгийн сайн эр ч үүнийг тэсэхгүй. Нэг л өдөр хаяад явахад гайхах зүйлгүй.

Эх сурвалж: goolingoo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ

17/10/2025
Дуу хөгжим Урлаг

Домогт “Kiss” хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли 74 насандаа таалал төгслөө

17/10/2025
Дуу хөгжим Урлаг

Владимир Высоцкийн нүүрний хэвийг дуудлага худалдаанд оруулна

15/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гэрэл зургийн уралдаанд 10 настай охины бүтээл шалгарчээ

17/10/2025

“Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” номын зохиолч Пэг Сэ Хи таалал төгслөө

17/10/2025

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ

17/10/2025

Домогт “Kiss” хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли 74 насандаа таалал төгслөө

17/10/2025

Авьяас бол аугаа их эмзэглэл

17/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.