Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Bravo»Нум сумын магтаал
Bravo

Нум сумын магтаал

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ойн олон модны дотроос

Онгойлон нэгэн шулуун бургаас модыг 

Хослон авч

Хоёр тохойгоор хэмжиж

Ховхи харуулаар харуулдаж

Хуурай зүлгүүрээр зүлгүүрдэж

Хурдан цагаан сум болгосон гэдээг

Хөхрөн харагддаг

Хөх огторгуйн доогуур

Хальж нисдэг

Дэрвэж буудаг

Тас жигүүртний өдийг

Талтайхан гэмээж нь

Тайрч хянаж

Таллаж зүсэж

Уран хүний ухаанаар

Уртханаас нь авч

Гадаад далайг гаталж шунгасан

Ганга мандлыг давалгаалан шунгасан

Алтан нүдэт

Ангалзсан загасыг

Харваж намнаад

Хальсалж өвчөөд

Хандалж чанаж

Халтар цавуу болгож наалдуулсан гэдээг.

Балбын дархан балбаж

Баатар дархан давтаж хийсэн

Ган төмрийг сийлж хийсэн

Ган цагаан гилбэртэйсэн тул

Тархинд ургасан эврээр элэглэн хийсэн

Тахиманд ургасан шандсаар арлан хийсэн

Эр үхрийн ширийг

Эсгэж өвчөөд

Элдэж нухаад 

Эрчилж, мушгиж хийсэн хөвчтэйсэн тул

Харвахад мэргэн

Ханилахад эелдэг

Дайнд баатар

Даллаганд хишигтэй.

Барилдахад баатар

Ийм сайхан эрийг

Мэхийтэл татаж бай гэмээж нь

Дараагаар шар нумны цолыг олсон амуй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зохиолч, яруу найрагчдын бүтээлээр түүвэр ном бүтээв

11/11/2026
Утга зохиол Урлаг

Уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо

10/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

Зураач С.Энх-Одын “Шаргачин” бүтээл “Үлгэрч үнэгхэн” наадмаас шагнал хүртлээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.