Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Dandii ( Vanquish ) – Duul Duul – Дуул дуул – Дандий
Дуу хөгжим

Dandii ( Vanquish ) – Duul Duul – Дуул дуул – Дандий

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

[Бадаг1]
Энэ амьдрал чамайг сонгосон чи сонгоогүй ойлго андаа
Эрх дураар цэнгэж явсаар дуусдаг ч яахав би дандаа
Нэг мэдэхэд би том болсон байна балчир нас минь хойно хоцорч
Нийгэмд эзлэх хүрээгээ таньсаар хүүхэд гэдэг суудлаас огцорч
Амьдрал хэмээх агуй дунд би асаасан бамбар барин гэлдрээл
Аз таарвал үхэхгүй гэж гарц хайсаар үхлээс хэлтрээл
Хайртай бүхнийхээ төлөө би тавина хамаагүй ямар ч бооцоо
Хар цагааныг дэнслэх бурхан гэвч надтай тэр хийхгүй тооцоо
Хүний амьдрал гэдэг богино билээ гэхдээ хар бараан
Хүсэл бүхэн биелэхгүй учир хүн бүхэн дотроо хараана
Салхи шуурга бороон дундуур саарахгүй би тэмцээнэ
Сайхан амьдрал мөрөөдөж явсан саяхан бас нэг нас нэмцээн
Гэлээ гэхдээ гудамжинд биш Улаанбаатарын нэгэн байранд
Гэрэл гэгээ дүүрэн ээж аавын ****
Эрхэлж наадаж өссөн бусдын адил сургуульд орон төгссөн
Эдлэж хэрэглэх зүйлээр дутаагүй гэвч өлсөх үедээ өлссөн

[Дахилт] x2
Амьдрал гэдэг тоглоом биш үүнийг ойлгож заах гээгүй
Үнэнээр явах гэсэн нэгнийх нь замыг нь би хаах гээгүй
Хэн нэгний өмнөөс төрж орон тоо бөглөн орлох гээгүй
Хэцүү байдалд бусдыг оруулж бахаа хангаж хорлох гээгүй

[Бадаг2]
Аз жаргал гаслан зовлон хоёр тойрохгүй хоршуулна
Аяндаа цаг нь ирнэ нойрноос сэрээд төгсөнө оршуулна
Уйлж ирээд уйлуулж буцах энэ хорвоогийн гашуун үнэн
Үр хүүхэд, үеийн нөхөд, үнэнч амраг олон түмэн
Чамайг мартахгүй хэрвээ чи амьдарсан бол өгөөмөр
Чамд зориулж бичсэн ухаан зарсан миний нөгөө мөр
Чиний хайрладаг хүмүүсийн *** чи үхэвч зүрхэнд сэрүүн
Чимээгүй нойрсовч зүүдэндээ биднийг үзээд санаа тэнүүн
Амьдрал гээчийн алтан хэлхээг андуурч битгий таслаарай
Аар саархан зүйлээс болж архинд орж бүү гаслаарай
Ганц олдох амьдралдаа чи бүхний шийдээрэй эрүүлээр
Ганц сонголтонд таарсан шийдэх гэж бүү зүтгэ хэрүүлээр
Амьдрал чамд би баярласан алгаа тосон угтан авсанд
Ачийг чинь би мартахгүй үхэн үхтлээ орлоо авсан
Санасан болгоноо бүтээнэ би сайрхахгүй гэсэн нэгэн байтай
Сайнтай муутай хорвоо дээр сажилж явна би хүний дайтай

[Дахилт] x2
Амьдрал гэдэг тоглоом биш үүнийг ойлгож заах гээгүй
Үнэнээр явах гэсэн нэгнийх нь замыг нь би хаах гээгүй
Хэн нэгний өмнөөс төрж орон тоо бөглөн орлох гээгүй
Хэцүү байдалд бусдыг оруулж бахаа хангаж хорлох гээгүй

[Бадаг3]
Амьдрал намайг өөрийнхөөрөө бай гэж заасан замчилсан
Алдаа гаргасан үедээ ойлгож ухаарч нүглээ наминчлсан
Хэдэн ширхэг тамхи татав хэдэн жил архи тойрлуув
Хичнээн шөнөөр хайртай ээж минь намайг хүлээж харуулдан суув
Хэн гээч охинд дурлав хэнээс болоод тэр минь надад уурлав
Хэдэн хүнийг араасаа дагуулав энэ дуундаа би юу ойлгуулав
Гэж би өөртөө болон та нарт хандсан дуу минь төгсөнө
Гэвч би төгсөхгүй болоогүй өшөө дээшээ өгсөнө

[Дахилт] x2
Амьдрал гэдэг тоглоом биш үүнийг ойлгож заах гээгүй
Үнэнээр явах гэсэн нэгнийх нь замыг нь би хаах гээгүй
Хэн нэгний өмнөөс төрж орон тоо бөглөн орлох гээгүй
Хэцүү байдалд бусдыг оруулж бахаа хангаж хорлох гээгүй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025

Найруулагч Жеймс Камерон долларын тэрбумтан болжээ

17/12/2025

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

17/12/2025

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.