Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нэр бол – Ner bol – Дайн ба энх – Dain ba enh
Дуу хөгжим

Нэр бол – Ner bol – Дайн ба энх – Dain ba enh

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дахилт: Нэр бидний нүүр
Нэр бидний сүр
Нэр бидний хүч
Нэр бидний бахархал (х2)

Мсит. Хорвоогийн хөрсөн дээр хүн хөлөөрөө явдаг ч хүмүүсийн дунд хүн нэрээрээ явдаг. Нүүрээрээ танигдаж нэрээрээ хэлэгдэж нөлөөгөөрөө залардаг. Хүн болсоор хэдэн жил хэдэн сар хэд хоног өнгөрөв хэнээс дээгүүр гарав хэний доогуур явав. Хаагуур явж юу хийж сураад яаж тодорч гийгүүлж байнав. Зовлон зүдгүүр үзэж ойлгосноороо эрдэм ном сурч гийгүүлснээрээ ажил хөдөлмөр хийж чаддагаараа авьяас билгээ гаргаж ашигладгаараа өөрийгөө өндрөөс өндөрт өргөж өвөртөө ихээс их мөнгө хий. Үүнийг ойлгож сэтгэлийн гүндээ шингээж зорилгыг урдаа тавьж бахархал болох ирээдүйгээ бүтээ. Үүнээс илүү товч бөгөөд тодорхой онгорхой цоорхойгүй үнэн үгийг магад чи өөрийнхөө нэр төрийнхөө төлөө үүнээс өөр хаанаас ч олохгүй.

Дахилт: (х2)

Наба. Хүн та өөрийн гэсэн танигдах зүстэй тэртэй холоос дуудагдах нэртэй, хочтой. Үүнээс цааш алдар хүндийг хүртэх болгонд зорьсондоо хүрэх болгонд нэр чинь хаа ч байсан нүүр царай болон олон түмэнд мэдэгдэнэ. Гудамжинд хаа нэгтэй танил найз хүмүүсийн чамтай харьцах харьцаа чиний нөлөө ямар байгааг сайн эсвэл муу байгааг мэдүүлээд муу бол дарагдаж дарлагдаж явах болно зовох болно. Энэ бүхэн зөвхөн нэрэндээ биш алдар хүнддээ үнэндээ та алдар хүндийг мөнгөөр худалдаж авахгүй.
Эзи. Давахгүй даваа шиг хүнд хэцүү санагдана. Яагаад гэвэл таны нэр хүнд одоо ямар байгааг хойшид ямар байхыг чинь илтгэж цовоо байвал тэтгэж бусдаар чамайг хүрээлүүлэн хүндэтгүүлэн байхад чиний нэр бусдад түгэн цаана бүгэн байсан эрч хүчийг бадруулан эцэг эхээ бахархуулан, төрөхдөө авсан нэр үхэхдээ гантиг чулуунд үлдээд зогсохгүй бусдын сэтгэлд үлдэх болно, дурсах болно, домог болон дурсах болно.

Дахилт: (х2)
Өргөлт: Нэр бол эргээд дараа нь харах бахархал
Нийт олноороо сайн хэмээн магтах талархал (х2)

Мс Аав. Хийвэл хийсэн шиг жинхэнийг хий хий. Булхай луйвар худал хуурмаггүйгээр хий. Хууль болоод хүний ёсыг хүндэтгэж хий. Хийсэн ажил хэлсэн үгэн нэр наалдаж явдаг нөгөө талаар хир, хир халдаж байдаг. Сэтгэл зүрхээрээ хандаж нэрээ дээр өргөж ховонд чагт тавьж, нэр төртэй амьдарч нийгмийн дунд бардам алх. Хийсэн ажил гаргасан амжилт чиний нэрийн хуудас.
Бизи. Ажлыг чадахгүй мэдэхгүй бүр ойлгохгүй байж хар толгойдоо лай хураав. Чадахгүй байж чаддаг юм шиг харагдаад хэлбэрдээд яахав. Эхлээд сураад дараа нь хий. Эс тэгвэл хэн ч гэсэн доош орно уу гэхээс мандаж тодрохгүй мөрөөдөл шигээ гялалзахгүй. Нэр бол тоглоом биш эргээд дараа нь харах бахархал нийт олноороо сайн хэмээн магтах талархал.

Өргөлт: (х2)
Дахилт: (х4)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.