Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ
Кино

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

Урлаг Урлаг27/08/2026Шинэчлэгдсэн:28/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон жил хүлээлгэсэн “National Treasure 3” кино эцэст нь хөгжүүлэлтийн шатанд албан ёсоор орж, жүжигчин Николас Кэйж Бенжамин Франклин Гейтсийн дүрдээ эргэн тоглох төлөвтэй болжээ.

Киноны эхний хоёр ангийг найруулсан Жон Тёртелтауб наймдугаар сарын 21-нд Филадельфид болсон “National Treasure Hunt” подкастын шууд бичлэгийн үеэр шинэ бүтээлийн талаар мэдээлсэн байна. Түүний хэлснээр, киноны зохиол бэлэн болсон бөгөөд өөрт нь болон “Disney”-д таалагдсан байна.

Николас Кэйж 2004 онд гарсан “National Treasure” кино болон 2007 оны “National Treasure: Book of Secrets” бүтээлд түүхч, эрдэнэсийн ангууч Бенжамин Гейтсийн дүрийг бүтээсэн юм. Гэвч жүжигчин өмнө нь гуравдугаар ангид эргэн тоглох сонирхолгүй байгаагаа илэрхийлж байсан тул шинэ мэдэгдэл нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.

Киноны продюсероор Жерри Брукхаймер ажиллаж байгаа бөгөөд зураг авалт хэзээ эхлэх болон кино нээлтээ хийх албан ёсны огноо одоогоор зарлагдаагүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Найруулагч С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны олон улсын кино наадамд нээлтээ хийнэ

11/10/2026
Кино Урлаг

Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо

10/10/2026
Кино Урлаг

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дидди “NBCUniversal”-ийг 100 сая ам.доллараар шүүхэд өгсөн ч тус компанид 477,700 ам.доллар төлөхөөр болжээ

11/10/2026

Женнифер Хадсон “Dreamgirls”-ийн Бродвейн шинэчилсэн хувилбарыг продюсерлоно

11/10/2026

Оливия Родриго “The White Stripes”-ийн Мег Уайтын өмсөж байсан даашинзыг өндөр үнээр худалдан авчээ

11/10/2026

“Цог хийморийн шүтээн” үзэсгэлэн дэлгэлээ

11/10/2026

“Амьтны ферм” метадрамын жүжгийн гол дүрд П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр нар тоглоно

11/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.