Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Тачигнатал инээвэл уушгины дархлаа сайжирдаг
Дуу хөгжим

Тачигнатал инээвэл уушгины дархлаа сайжирдаг

Урлаг Урлаг23/03/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uushig1131680262012-03-23-18-26[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тачигнатал инээвэл уушгины дархлаа сайжирдаг Уушгиа утаанаас хамгаалах аргаар эмч дасгал, хөдөлгөөнийг нэрлэлээ. Зүрх, уушгины үйл ажиллагааг хамгийн ихээр нэмэгдүүлдэг  дасгалууд бол хүчилтөрөгч их шаардсан дасгалууд байдаг. Аэробекийн дасгалыг сонгож хийх  нь илүү үр дүнтэй.

Дасгалын эрчим нь нэг минутын хугацаанд зүрхний цохилтын тоо хэд  байгаагаар тодорхойлогддог бөгөөд дасгал хэдийчинээ их эрчимтэй байна, зүрхний цохилтын  тоо төдий чинээгээр олширдог байна. Мөн агаарын бохирдолтой нөхцөлд уушгиа өвчлүүлэхгүй, биеийнхээ энергиэ тэтгэн сайжруулъя гэвэл дараахь хэвшил тохиромжтой аж.

-Долоо хоногтоо нэг удаа ч гэсэн эрүүл агаарт гарч, цээж дүүрэн амьсгалж, алхах, гүйх, аялах, цана чаргаар гулгавал уушги цэвэршин бие хөнгөрнө.

-Уушги, зүрхний үйл ажиллагааг сайжруулахад энгийн алхаанаас эхлээд хурдан алхах нь үр дүнтэй. Гэхдээ гэнэт хурдан алхаж болохгүй. Эхлээд таван минут орчим алхаж, биеэ дасган  аажмаар түргэсгэнэ. Алхахдаа цээж дүүрэн, гүн амьсгаа авч тайван хөнгөн шогших хэрэгтэй.  Гэхдээ хоол идсэний дараа, халуунд эсвэл хүнд өвчтэй хүн нимгэн, тэгш ултай гуталтай алхах  нь зохисгүй. Ийн хурдан алхалтыг хэвшил болговол цусны эргэлтийг сайжруулж уушгины хийн солилцоог идэвхжүүлэн, дархлааг сайжруулах зэрэг олон ач тустай.

-Үе үе тачигнатлаа инээ. Тачигнатал инээхэд уушги хүчтэй тэлэгдэн хүчилтөрөгчөөр дүүрэн, уушгины дархлааны эс идэвхждэг. Хошин шог ярьж инээх нь уушги зүрхний үйл ажиллагааг  дээшлүүлдэг ажээ. Гэхдээ ааг амьсгаагүй, элгээ хөштөл инээхийг хэлээгүй.

-Өдөрт 5-10 минут дуг хийвэл зүрх, уушгийг амраан дархлааг сайжруулан алжаал ядаргааг тайлдаг. Тохиромжтой цаг нь 15.00-16.00 цагийн үе байдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025
Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын гадаад хэлээрх шилдэг уран бүтээлд 15 кино өрсөлдөж байна

19/12/2025

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025

Загварын ертөнцийн шилдгүүд тодорлоо

19/12/2025

Дэлхийн анхны Дракула сэдэвт парк Румынд нээгдэнэ

19/12/2025

Виз Калифа тайзан дээр каннабис татсан хэргээр хорих ял сонслоо

19/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.