Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ю.Цэдэнбал-Монгол орон” шүлэг, яруу найрагийн уралдаан ирэх сарын 10-нд болно
Уртын дуу

“Ю.Цэдэнбал-Монгол орон” шүлэг, яруу найрагийн уралдаан ирэх сарын 10-нд болно

Урлаг Урлаг23/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cxkehw283c55b571766692016-07-05-14-50[www.urlag.mn]3103322212016-07-23-12-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой тохиож байна. Ю.Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд (Одоогийн Увс аймгийн Давст суманд) төржээ. Ю.Цэдэнбал Монголын төр Засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан нь булавч бултайх цагийн өнгөн дээр бид амьдарч байна. Эх орны дайны жилүүд болон Монголын хамгийн үсрэнгүй хөгжлийн үе-их бүтээн байгуулалтын он жилүүд Ю.Цэдэнбал үйл ажиллагаатай салшгүй холбоотойг шаргал түүхийн хуудас улам бүр тодрон гэрчилсээр байх билээ. Ингээд Ю.Цэдэнбалын Академиас түүний 100 насны ойд зориулсан "Ю.Цэдэнбал-Монгол орон" шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлаж байна.

ТӨРӨЛ:

– Яруу найргын уралдаан

– Уран бичлэгийн уралдаан

Оролцогч нь дээрх 2 төрлөөс сонгон оролцох боломжтой. Ю.Цэдэнбал  агсаны оюун санааны их үйл хэргийг үргэлжлүүлж эх орондоо оюуны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд таны хувь нэмэр хамгаас чухал.

НААДМЫН ЕРӨНХИЙ БОЛЗОЛ

– Уран үгийн гайхамшигийг мэдрэн түмэнд түгээгч уран бүтээлч, яруу найрагчдын өмнө нээлттэй;

– Наадамд оролцох бүтээлүүдээ (шүлэг, яруу найраг, уран бичлэг) 2016/07/08- 07/30 хооронд Ю.Цэдэнбалын академийн төв байранд биечлэн авчирч өгнө.

– Бүтээлүүдийг эхний шатанд ажлын хэсэг шалгаруулж  2-р шатанд 15 шилдэг уран бичлэг мөн 15 шүлэг, яруу найраг сонгон оролцууна.

2-р шатанд шалгарсан бүтээлүүдээс сонгон шилдэгүүдийг 2016 оны 08 сарын 10 ны дотор шалгаруулж,  2016 оны 09-р сарын 17 -ны өдөр  болох хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон нийтэд хүргэж, шагнал гардуулах юм.

БУСАД ЗҮЙЛ

– Уран бичлэг нь Arial фонд, мөр хоорондын зай 1.5, үсгийн 11 хэмжээгээр бичигдсэн   байна;

– Уран бичлэг хуудас хязгаарлахгүй

– Шүлэг яруу найргын уралдаанд оролцогч нь гурав  хүртлэх бүтээлээр оролцоно;

– Уран бичлэгийн уралдаанд Ю.Цэдэнбал агсаны тухай шүлэг, яруу найраг зохиож бичнэ.

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

– Ю.Цэдэнбал агсаны хийж бүтээж байсан цаг хугацааны тухай

ШАГНАЛЫН САН

Яруу найргын уралдаан

1-р байр Өргөмжлөл, 300,000₮, дурсгалын зүйлс

2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

Тусгай шагнал; Өргөмжлөл, 50,000₮, дурсгалын зүйлс

Уран бичлэгийн уралдаан

1-р байр Өргөмжлөл  200,000₮, Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал

2-р байр Өргөмжлөл  150,000₮, дурсгалын зүйлс

3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

Нэгдүгээр шатны шалгаруулалт:

– Оролцогчдийн материалыг 2016 оны 07 сарын 31 ний хооронд  Ю.Цэдэнбалын Академийн байранд  хүлээн авч ажлын хэсэг шалгаруулна.

Хоёрдугаар шатны шалгаруулалт:

– 2016.08.10-нд Ю.Цэдэнбалын Академийн төв байранд эцсийн шатны шалгаруулалт явагдана.

ХОЛБОО БАРИХ

99197443, 98983377,  99873013,  96069369

Тусгаар тогтнолын ордон 002 тоот Ю.Цэдэнбалын Академи

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канадын “Оттава” тэмдэг болон Ниагарын хүрхрээг Монголын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

13/07/2025

“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна

13/07/2025

Анхны “Hermès Birkin” цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагджээ

13/07/2025

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2025″ үдшийн цэнгүүнээс

13/07/2025

Улсын баяр наадамд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан боллоо

12/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.