Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нүхжилтийг багасгах гайхалтай аргууд
Дуу хөгжим

Нүхжилтийг багасгах гайхалтай аргууд

Урлаг Урлаг23/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2b31a50ff493b03boriginal5440515172016-07-23-12-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүхжилт үүсэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлсүүд бол: нас, хүйс, арьсны төрөл ба ген. 

Нас: хүний арьс хөгшрөх тусам уян хатан чанараа алдаж, өөрөө нөхөн төлжихөө больдог. Тэгээхээр элдэв бохир ба үхжсэн арьс солигдож чадахгүйгээр арьсны нүхийг сунгаан том нүхжилт, яваандаа нөсөө болон хувирдаг байна. Мөн эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг бодвол нүхжих боломж илүү өндөр, энэ нь тэдний тестостероны хэмжээтэй шууд холбоотой байдаг гэнэ. Бүсгүйчүүдийн сарын тэмдгийн үе, бусад гормоны хэлбэлзлийн үеээр арьсны тос ялгаруулах процесс доголдон мөн нүхжилт үүсдэг гэнэ 

Мөсөөр нүүрээ массажлах: Мөс нь нүхжилтийг маш хурдан багасгадаг. Нүүрээ бүрэн цэвэрлэсний дараа мөсөөр арчаарай

Хүйтэн усаар зайлах: Угаахдаа, эхлээд бүлээн усаар нүүрээ угаана. Энэ нь нүхийг нээж, нүүр цэвэрлэгчээр нүүрээ угаахад бохирдлыг илүү хурдан арилгахад тусална. Үүний дараа нээгдсэн нүх сүвийг хаахын тулд хүйтэн усаар угаагаарай.

Өндөгний цагаан түрхэх: Өндөгний цагаанаар нүүрээ массажлан хатааснаар нүхжилтийг гайхалтайгаар багасгана. Эртний энэхүү арга нь мөн арьсыг чангалж, цэвэрлэн, тэжээлээр хангана. 

Оливийн тос, сахараар гуужуулах: Арьсаа гуужуулснаар арьсны сүвнээс гарах илүүдэл тос бохирдлыг арилгахад тусална. Тэдгээр бохирдол арилахад л нүхжилт тань мэдэгдэхүйц багасах болно. Үнэтэй гуужуулагч худалдаж авах шаардлага байхгүй. 2 цайны халбага сахар, 1 цайны халбага оливийн тосыг хооронд нь сайтар холиод нүүрэндээ түрхэн сайтар массажилж усаар зайлна. 7 хоногт 2-3 удаа арьсаа гуужуулаарай. 

Нүхжилтийг хүнсний содоор цэвэрлэх: Бас нэгэн гуужуулах арга. Өртөг багатай үр дүнтэй. Бага зэргийн хүнсний соданд хэдэн дусал ус хийн сайтар холин зуурмаг болгоод нүүрэндээ түрхэн хурууныхаа өндгөөр массажилна. Нээгдэн нүхээ хаахын тулд дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Тараг түрхэх: Тараг нь сүүний хүчил агуулсан учир зөөлөн гуужуулагчид тооцогддог. Тиймээс дээр санал болгосон 2 гуужуулагч арьсанд тань хэтэрхий хүчтэй санагдвал таргаа нүүрэндээ түрхээд хатсаныха нь дараа угааж цэвэрлээрэй.

Овьёосоор илүүдэл тосыг гаргаж авах: Нүх сүвэн дэх илүүдэл тос нь нүхжилт үүсгэн улам том болгосоор байдаг. Үүнээс салах хамгийн найдвартай арга бол овьёос юм. Аяганы тал түүхий овьёосыг нухан дээр нь бага зэргийн ус хийгээд блендэрдэнэ. Нухашаа нүүрэндээ хэдэн минут тавиад, усаар зайлна.

Алимны цуу түрхэх: Нүхжилтийг арилгах бас нэгэн үр дүнтэй арга бол алимны цууг нүүрэндээ түрхэх юм. Нүүр цэвэрлэдэг хөвөнд шингээн нүүрээ арчина. Ингээд усаар сайтар угааж цэвэлээд л болоо. Нэг зүйлийг анхааруулахад 100 хувийн цэвэр алимны цууг ашиглаарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025
Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025

“Astronomer” компани шинэ сурталчилгаандаа “Coldplay” хамтлагийн дуучны экс гэргий Гвинет Пэлтроуг ашиглажээ

28/07/2025

Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын үзэсгэлэнг нээжээ

28/07/2025

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг “Ойрад” театрын гадаа сүндэрлүүллээ

28/07/2025

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дараагийн уран бүтээл “Шалз” хэмээх нэртэй

28/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.