Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Сайн нөхрийн ерөөл – Sain nuhriin yuruul – Banzragch – Банзрагч
Дуу хөгжим

Сайн нөхрийн ерөөл – Sain nuhriin yuruul – Banzragch – Банзрагч

Урлаг Урлаг20/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Заяаны сайн нөхрөө гэж чамайгаа
Замын уртад ханилан байж танилаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхээд
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхээд
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа

Зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч
Зуун насны халуун төрлөө оллоо
Зуурдын биш ээ үүрдийн учралаар
Зураг нийлсэн сайхан нөхөд боллоо
Зуурдын биш ээ үүрдийн учралаар
Зураг нийлсэн сайхан нөхөд боллоо

Хаана ч явсан дурсан санахаар
Халуун журмын анд найзууд байя аа
Хүссэн цагтаа нэгэндээ түшиг болохоор
Хүнлэг чанараа ариун хадгалж явъя аа

Алтан дэлхийн хамгийн дээдийг
Ашдын жаргалыг чамдаа би хүсье
Амар мэнд санасан ёсоор дэлгэрч
Ахин уулзахын сайхан ерөөл тавья аа
Амар мэнд санасан ёсоор дэлгэрч
Ахин уулзахын сайхан ерөөл тавья аа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Cortis” хамтлаг “Forbes” сэтгүүлийн “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу” жагсаалтад багтлаа

02/06/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Цэцэ шинэ цомгийн баяраа тэмдэглэнэ

02/06/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Талын салхи” олон улсын мото наадам энэ сарын 6, 7-нд болно

03/06/2026

“Goblin” цувралын гол дүрийн жүжигчид эргэн нэгдэнэ

03/06/2026

“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

03/06/2026

“Дэлхийн адууны өдөр”-ийн ёслолын жагсаалын маршрутыг эцэслэн баталжээ

03/06/2026

“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

02/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.