Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өөрийгөө эерэг энергиэр цэнэглэх онцгой 9 зуршил
Дуу хөгжим

Өөрийгөө эерэг энергиэр цэнэглэх онцгой 9 зуршил

Урлаг Урлаг03/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1o95smf70om5gqfna0nr4agjr9_b5463646752016-10-03-14-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Танд өдрийг энергиэр дүүрэн, эрч хүчтэй өнгөрүүлэхэд ямар нэгэн хөшүүрэг хэрэгтэй байгаа бол бидий бэлдсэн зөвлөгөөг дагаарай.

1.  Үсрэх

Өглөө бүр 10 минут үсрэхэд оюун ухаан саруулсаж, биеэс хорт бодисыг гадагшлуулах биеийн тунгалагийн системийн үйл ажиллагаа идэвхждэг байна. Үсрэлтийг өдөр бүрийнхээ үйл хөдлөлийн нэг хэсэг болгож чадвал биеийн ерөнхий байдлыг сайжруулах, эндорфины түвшинг өсгөх гайхалтай үр ашигтай аж.

2. Ямар нэг сайн үйл хийх

Үдээс хойш 15 минутын тусгай цагийг гаргаж, энэ цагийг ажилтай холбоогүй ямар нэгэн зүйлд зориулж сураарай. Энэ цагийг бусдад туслахад зориулснаар тэр даруй сэтгэл ханамжтай байдлыг мэдэрнэ.

3. Бясалгах

Өглөө эрт ямар нэгэн цахилгаан хэрэгсэлтэй харьцахаасаа өмнө 20 минут бясалгахад тухайн өдрийн турш сэтгэл санаа тайван, тогтвортой байхад тустай. Хэрвээ огт бясалгаж байгаагүй бол 5 минутаар эхлээд цаашдаа 20 минут хүртэл хугацаагаа сунгахад болно.

4. Гацсан мэт зогссон үедээ толгой дээрээ зогсох

 Өдрийн аль нэг хэсэгт тодорхой хугацаагаар гар дээрээ эсвэл толгой дээрээ зогсох нь хэцүү асуудлыг шийдэх ба гацсан үед таныг цэнэглэж өгнө.

 5. Ус сайн уух

Хангалттай хэмжээгээр ус ууснаар та илүү сэргэг байх ба тархины үйл ажиллагааг дэмжиж, бүтээлч байдлыг сайжруулж, сэтгэл санааг өргөдөг. Эрчүүд өдөрт 13 аяга, эмэгтэйчүүд 9 аяга ус уух нь хангалттай юм.

6. Өдөр бүр 30 минут алхах

Сургууль болон ажилдаа явахдаа автобусанд суухын оронд алхаад очих нь таны биеийн эрүүл мэнд болоод сэтгэл санаанд онцгой ач тустай.

7. Таларх

Үдэш бүр орондоо орохын өмнө талархаж байгаа 3 зүйлээ жагсаан бич. Үүнд таны өнөөдөр гаргасан том амжилтаас эхлээд найзтайгаа хамт аяга цай уусан, хамтран ажилладаг хүнээсээ ямар нэгэн шинэ зүйл сурсан мэт жижиг зүйлс ч орж болно. Эерэг дурсамжуудыг бичихэд тархи аз жаргалыг мэдэрдэг.

8. Амьсгалах дасгал хийх

Хамрынхаа баруун нүхийг таглаад амьсгал авах, гаргах дасгалыг 10 удаа хийнэ. Дараа нь зүүн талынхаа нүхийг таглаад амьсгал авах, гаргах дасгалыг 10 удаа хийнэ. Энэ нь таргалалт, цусны даралт ихсэх, цусан дахь элсэн чихэр болон холестролын түвшин нэмэгдэх явдлыг хянахад тусалж, зүрх судасны үйл ажиллагаа болон хараа сонсголын үйл ажиллагааг сайжруулдаг.

9. Зүүдээ хянаж, тод зүүд зүүдлэх

Маш олон судалгааны үр дүнд байн байн тод зүүд зүүдэлдэг хүмүүсийн асуудлыг шийдэх гэх мэт танин мэдэхүйн чадвар илүү сайн байдгийг тогтоосон байна. Зүүдээ хянах нэг арга нь зүүдлээд сэрсэн даруйдаа хөдлөлгүй хэвтэж, зүүдээ нэг бүрчлэн санаад түүнийгээ бичиж тэмдэглэх юм. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

14/01/2026
Дуу хөгжим Урлаг

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Архангайн алдарт Жаргалантын харганадсан эмээл

15/01/2026

Дуучин Хулио Иглесиас бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдахаар болжээ

14/01/2026

“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд нэг тэрбум зураг бүтээв

14/01/2026

Жүжигчин Виллем Дефо Италид ферм эрхлэн амьдарч байна

14/01/2026

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.