Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»“Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэн дэлгэгдэж байна
Сонсох

“Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэн дэлгэгдэж байна

Урлаг Урлаг04/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14543867_740765122746731_7051804547010139785_o1401536552016-10-04-09-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын Архитекторуудын холбоо дэлхий дахины 1.3 сая архитектор болон түүний төлөөлөлд 2016 оны Дэлхийн Архитектурын өдрийг “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ жилийн дэлхийн архитектурын сэдвийг “Design a better world“илүү сайхан дэлхийг бий болгох хэмээн мэдэгдэж байна. Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын цар хэмжээ улам өсч байгаагийн хирээр хүн төрөлхтнийг сайн сайран ирээдүйгээр хангахын тулд архитекторуудын хийж буй зураг төсөл, төлөвлөлт, тэдний үүрэг хариуцлага гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна.

Олон Улсын Архитекторуудын холбоо нь Эх дэлхийдээ ээлтэй, хүн төрөлхтний амьдарлын чанарыг сайжруулах төлөвлөлт шийдлийг гарган хэрэгжүүлэх нь чухал болохыг орон орны архитекторууд, архитектурын байгууллагуудад онцлон уриалсан юм.

Дэлхийн архитекторуудын энэ өдрийг тохиолдуулан шилдэг залуу архитектор, уран бүтээлчдийн урлагийн бүтээлээр “Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэнг 10-р сарын 01-нээс 07-ны өдрүүдэд “Блью Мүүн арт галерей” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна. 

Үзэсгэлэн арга хэмжээ нь Монголын орчин үеийн архитектурын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй шилдэг барилга байгууламжийн төлөвлөлт, дизайн, архитекторуудын бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийг төр засаг, мэргэжлийн байгууллагууд бизнесийн төлөөлөл, олон нийтэд таниулах, гадаад дотоодын архитектурын нэр хүндтэй сургуулийг төгссөн архитектор уран бүтээлчдийн үзэл баримтлалыг нэгтгэх, нийгмийн бүтээн байгуулалт хөгжил дэвшилд уриалан дуудах зорилготой юм. 

“МОНГОЛЫН АРХИТЕКТУР ӨНӨӨ ЦАГТ -2016”–үзэсгэлэнд: 
– Орчин үеийн Архитектурын бүтээл 
– Түүх, соёл урлагийн бүтээл 
– Хөгжлийн мега төслүүдийн танилцуулгыг дэлгэн харуулна. 
“МОНГОЛЫН АРХИТЕКТУР ӨНӨӨ ЦАГТ -2016”–Үзэсгэлэнгийн өдрүүдэд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу лекц , чөлөөт ярилцлага, уулзалт арга хэмжээ болох тул нийт салбарын мэргэжлийн байгууллагууд, нийгмийн бүтэн байгуулагчид, архитектор, уран бүтээлчид барилгын салбарын бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо солилцох, санал дэвшүүлэх боломжтой юм. 
Зохион байгуулагч: “Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим” ТББ

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 99093909 утаснаас авах боломжтой

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Sinners” киног цахимаар үзэх боломжтой боллоо

02/06/2025

Г.Ариунбаатар Испанийн театрт Ж.Вердийн “Аида” дуурьт гоцоллоо

02/06/2025

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

02/06/2025

“Star girls” хамтлаг дэлхийн аварга болжээ

02/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.