Урлаг.мнУрлаг.мн
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    • Дуу
    • Хөгжим
    • Жүжиг
    • Зураг
    • Зохиол
    • Язгуур урлаг
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    Урлаг.мн»Сонгодог»Манай “дрифт”-чид 3, 4-р байр эзэллээ
    Сонгодог

    Манай “дрифт”-чид 3, 4-р байр эзэллээ

    Урлаг Урлаг04/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
    Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
    2f592e487103dcc37d71d7ed0ffd46b29858160182016-10-04-12-11[www.urlag.mn].jpg
    Share
    Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Оросын долоон тамирчин Монголын шилдэг дрифтчин залуустай өрсөлдсөн тэмцээн болж өнгөрлөө. Өнгөрсөн бямба гариг буюу 10-р сарын 1-ний өдөр “Авто худалдааны төв”-ийн талбайд “Mongolia VS Russia” уриатай “D. Vision Mongolia 2016” амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү Drift тэмцээнийг D Vision-ны Хамт олон болон "Тэнгэрийн Модун" ТББ-тай хамтран ажилласан билээ.

    “D.Vision Continental Leaggue” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, мөн Казакстаны хоёр хотод явуулдаг цуврал тэмцээн юм.

    ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн уг уралдаанд оролцож залуус чадвар, туршлага болон үзэгчдэд гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн юм.

    Харин энэ жилийн "Mongolia VS Russia" тэмцээнд

    1-р байр Эрхүү хотын тамирчин Макс Гросман орсон юм. Харин

    2-р байр Эрхүү хотын тамирчин Антом Доброволскь

    3-р байр Монгол улс BLACK TEAM клубын тамирчин ГАНБОЛД нар шалгарсан юм. 

    Мөн 4-р байрыг эзэлсэн Монгол улсын олон удаагийн аварга Зоригт-сайхан өөрийг дэмжиж ирсэн залуучууддаа хандан ирэх жил эх орондоо болох тэмцээний тэргүүн манлайг заавал авахаа амалсан юм.  

    Нийт 36 тамирчин оролцсноос техникийн саадлын улмаас 8 оролцогч гарсан юм. 

    Топ 16 Улан-Үд хотын тамирчин Игирь Савиловков 

    Топ-8 ОХУ-ын Улан-Үд хотын залуу тамирчин Глеб Баранников нар амжилттай оролцож энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлсэн юм. 

    Ийнхүү ширүүн өрсөлдөж манай тамирчдаас 3,4-р байрыг эзэлж эн тэнцүү өндөрлөлөө. Тэргүүн байрны эзэн Максим Гроссман ОХУ-д өөрийн хувийн ранкаар энэ онд улсдаа 7-д явж байгаа тамирчин юм. 

    Монгол улсад анх 2015 онд “D.Vision Mongolia” нэртэйгээр зохион байгуулж Монголын 30 гаруй залуу Оросын шилдэг зургаан тамирчин оролцсон. Тэмцээний ерөнхий зохион байгуулалтыг ОХУ-ын туршлагатай хүмүүс хийж, гадны шүүгч шүүснээр эхний хоёр байрыг ОХУ-ын тамирчид эзэлсэн бол гуравдугаар байрыг Монголын тамирчин н.Ууганхүү эзэлж байжээ.

    Мэдээлийн ивээн тэтгэгчээр Cityinfo.mn ажиллаж байна.

    М.Буянжаргал

    • 1
    • 2
    • 3
    • 4
    • 5
    • 6
    • 7
    • 8
    • 9
    • 10
    • 11
    • 12
    • 13
    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Жазз Урлаг

    Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

    19/08/2021
    Жазз Урлаг

    Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

    22/06/2021
    Жазз Урлаг

    Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

    04/06/2021

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    18/09/2023

    Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

    06/09/2023

    Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

    16/08/2023

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    16/08/2023

    Даншиг наадамд Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE зэрэг 17 уран бүтээлч оролцоно

    02/08/2023
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2023 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.