Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Сөрөг бодолтой хүмүүстэй харьцах шалгарсан 5 АРГА
Үндэсний хөгжим

Сөрөг бодолтой хүмүүстэй харьцах шалгарсан 5 АРГА

Урлаг Урлаг11/10/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
negativepeople9000936812016-10-11-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сөрөг бодолтой хүмүүстэй харьцах шалгарсан 5 АРГА

Бид гайхамшгийг өөрөөсөө хайхдаа аль болох эерэг байхыг хичээдэг. Гэвч амьдрал тэгш биш, шударга биш.Тиймдээ ч бид сөрөг бодолтой, аливааг үргэлж болохгүй өнцгөөс хардаг хүмүүстэй таардаг. Таараад ч зогсохгүй тэд санаатай болон санаандгүй байдлаар бидний амьдралд сөрөг сүүдрээ тусгахыг зорьдог. 

Бидний олонхи нь гутранги, сөрөг бодолтой хүмүүст асуудлыг зөвөөр ойлгуулж, өөрчлөхийг хичээдэг ч ихэнхдээ бүтэлгүйтэх нь бий. Бүүр сүүлдээ тэдэнтэй адил БОЛОХГҮЙ, БҮТЭХГҮЙ бүхнийг ярьдаг "муу" хүн болчихсон ч байх нь бий. Тэгвэл ийм "хэцүү" хүмүүстэй хэрхэн зөв харьцах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. 

1. Сөрөг хүмүүсээс хол бай

Тэдэнтэй харьцахаа багасга. Тэдний ярианд бүү оролц. Анхаарлаа тэдэн рүү бүү хандуул. Хэрвээ ярианд нь оролцоод, сонсоод байх юм бол та хамаг сайхан эрч хүчээ алдана. Хэрэв тэдний ярианаас бултах боломжгүй бол яриаг нь сонсоод,  дотроос нь эерэг зүйлийг олж тийшээ чиглүүлэхийг хичээгээрэй. 

2. Ярианы сэдвийг нь өөрчил

Тэдний ярианаас үнэхээр эерэг зүйл харагдахгүй байвал, эерэг зүйл рүү чиглүүлж чадахгүй бол ярианы сэдвийг өөрчлөх гээд үз. Ямар нэгэн үзсэн кино, уншсан ном, болсон үйл явдал, идсэн хоол гэх мэт.

3. Түүний асуудал юу вэ гэдгийг олж, туслах гээд үз

Дээрх аргуудыг хэрэглээд ч амжилт олж чадахгүй байгаа бол “Танд юугаар туслах вэ?” гэж асууж ч болно. Хэрвээ тухайн хүн нөхцөл байдлыг сайжруулж, өөртөө туслах хүсэлтэй бол таны зөвлөгөөг сонсоно. Өөр дээрээ тусгаж авч үзнэ. Хэрвээ үгүй бол үгүй.

Санаж яв: Хэрвээ хүн өөртөө туслах хүсэлгүй бол та түүнд тусалж чадахгүй. Та зөвхөн үлгэр дуурайл л болж чадна.

Сөрөг бодолтой хүмүүстэй харьцах шалгарсан 5 АРГА

4.  Түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх

Түүний ямар хүн бэ гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн ч чихэн дээр байнга хашгичаад л, гомдоллоод байх юм бол бас л хэцүү. Анхаарлаа төвлөрүүлэхгүй байхын аргагүй. Энэ тохиолдолд танд сүүлийн арга туслана гэж бодож байна.

5. Сөрөг хүмүүсийг дэмж

Ажил нь болохгүй, бүтэхгүй байна гэж гомдоллоод  байвал амыг нь дагуулж “Харин тийм ээ! Чиний ажил ерөөсөө болохгүй, бүтэхгүй байна! Ажил үйлс чинь бүтэхгүй байхад чи яаж тэвчиж байна аа! Чиний хувьд амьдрал ч үнэхээр онцгүй байна шүү! гэж амыг нь дагуулж, сайн дэмжээд өгөх хэрэгтэй.

Бусдыг муулаад зогсохгүй байвал “Харин тийм ээ! Чамтай яахаараа ийм муу хүмүүс таардаг юм бэ? Ийм муу хүн таарахаар үнэхээр хэцүү байдаг байх даа? гэх мэтчилэн амыг нь дагуулж дэмж.

Хэрвээ өөрийгөө тарган, хөдөлгөөнгүй, залхуу… гэх мэтээр ярьдаг, өөртөө сэтгэл ханамжгүй байгаа хүмүүстэй яаж хандах вэ гэвэл (ийм хүмүүс “үгүй ээ чи зүгээр” гэдэг хариулт сонсох гээд байдаг. “Чи зүгээр” гэдэг хариултыг нь өгсөн ч гэсэн байнга л тийм хариулт авах санаатай байнга гомдоллодог. Нэг ёсондоо өөрийн үнэнтэй эвлэрч чадахгүй, бусдаас баталгаа хайж, аргадуулж, цаасан малгай өмсөх дуртай хүмүүс байдаг.) “Тийм, чи тарган байна, тарган байхад хэцүү шүү, тиймээ чи үнэхээр залхуу юмаа, санал нэг байна. гэх мэтээр амных нь дагуу яриаг нь дэмжээд өг.

Ингэж чадвал тухайн хүнд “юу билээ” гэж өөрөөр нь ухааруулах боломжийг өгдөг. Та ч гэсэн сөрөг хүмүүстэй тэмцэлдээд, өөрийн эрч хүчийг барах шаардлагагүй. Энэ нь надад маш амархан арга юм шиг санагддаг. Бас үр дүн сайтай байдаг. Сөрөг хүмүүс өөрөө ухаардаггүй юмаа гэхэд таны дэргэд сөрөг юм ярихаа болино.

Тиймээс дараагийн удаа сөрөг хүмүүсийг нэг дэмжээд үзээрэй

Эцэст нь хэлэхэд, бусдыг аз жаргалтай болгох нь таны хариуцлага биш. Тухайн хүний өөрийн хариуцлага гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүн зөвхөн өөрийгөө л аз жаргалтай баяр баясгалантай болгож чадна. Тиймээс сөрөг хүмүүст эрч хүчээ бүү зарцуул. Түүний оронд эерэг зүйлд зарцуулах нь хамаагүй дээр.

www.eagle.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.