Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Х.Баасансүрэн: Мэргэ, төлгөчөөс бус өөрийгөө өөрөөсөө л асуу
Үндэсний хөгжим

Х.Баасансүрэн: Мэргэ, төлгөчөөс бус өөрийгөө өөрөөсөө л асуу

Урлаг Урлаг24/10/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12016101314763528337077664392016-10-24-14-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Утсан хүүхэлдэй Хэн нэгний хэлсэн хэдхэн үг чамайг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс чамайг жаргалд аваачдаг уу? Хэрэв тийм бол хэн дуртай нь чамайг зовоож, хэн дуртай нь чамайг жаргаадаг байх нь ээ. Чи бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй юм биш үү? Чамд өөрийн гэсэн эзэн байна уу? Чи дандаа бусдаас хамааралтай байдаг боол юм уу? Өөртөө эзэн нь байж сур л даа. Хэдий болтол тоглоом шиг амьдрах гэсэн юм. Бусад чам руу дайрч давшилж байгаа чинь тэр хүний л араншин шүү дээ. Чамд ямар хамаатай юм. Уурлаж бухимдалгүй тэр хүн өөрөө яаж зовж байгааг нь хараад өрөвд л дөө. Өөр нэгэн хүн чамайг магтвал онгирч дэвхцэлгүй бусдыг дандаа сайнаар хардаг буянтан юм байна гэж түүнийг бишир л дээ. Магтууллаа гээд чи юу хожих юм. Магтуулахгүй байлаа гээд чи юу алдах юм. Өөртөө эзэн нь байж хүсвэл уурлаж, хүсэхгүй бол уурлахгүй байж, хүсвэл нисэн дүүлж хүсэхгүй бол тайван амгалан байж сурах сан. 
Таных үнэхээр зөв болов уу? 

Таны зөв гэж бодож байгаа зүйл чинь буруу байх тохиолдол маш олон байдаг. Өдийг хүртэл зөв гэж итгэж дагаж мөрдөж байсан үзэл тань буруу байсан гэдэгт та итгэхийг ч хүсдэггүй. Хэрвээ итгэчихвэл өнгөрсөн бүх үйл хэрэг тань салхинд замхарч та хэн ч биш болчих гээд байдаг тул ямар нэг байдлаар үзэл бодлоо хамгаалж буруу биш зөвийн сэжүүр ч болтугай байсан гэж өөртөө итгүүлж өөрийгөө аварч тайвшруулахыг хичээдэг. Заримдаа буруу байж гэж мэдсэн ч буруугаараа дуусахыг хүсдэг. Яагаад гэвэл нөгөө нэг бусдын өмнө итгэлтэй байдал ихэмсэг зан, хичээл зүтгэлээсээ ухарч няцаад хэн ч биш болохоос ичдэг. Ингээд гаднаа дүр эсгэн дотроо шаналан явдаг. Миний буруу байжээ уучлаарай гэж хэлээд өөрчлөгдөх зориг ухаантнуудад л байдаг. Зөв гэж бодсон буруу хамгийн аюултай байдаг тул өөрийн зөв гэж бодож байгаа зүйлээ дахин нэг тунгаан бусдын нүдээр хараад үзэхэд илүүдэхгүй шүү. Таны бодож байгаа чинь үнэхээр зөв болов уу? 

Өөрийгөө өөрөөсөө л асуу? 

Мэргэчин төлгөчин, сэтгэл зүйч, үзмэрч гээд л өөр хэн нэгнээс бид өөрсдийгөө асуугаад л явдаг. Яагаад бид өөрийгөө бусдаас асуугаад байдаг юм бэ? Өөрийгөө бусдаас асууна гэдэг өөртөө итгэлгүй хүний шинж. Өөрийгөө мэдэхээ байсан үед л бусдаас өөрийгөө асуух хэрэгцээ гардаг. Өөрийгөө мэдэж эхэлснээр асуух шаардлагагүй болдог. Бусдад толгойгоо мэдүүлэгсэд боол байх л тавилантай аж. Тэдэнд хааны суудал хүртээлгүй. Үнэндээ хичнээн мэргэн үзмэрч, таныг сайн мэдэх дотны хүн чинь ч байсан таныг таниас өөрөөс чинь илүү мэдэх хүн гэж үгүй. Тэднээс өөрийн чинь талаар юу гэж бодож явдгийг нь л мэдэх боломжтой болохоос өөрийгөө хэн гэдгийг тэд нараас мэдэх боломжгүй. Бусад хүмүүс чамайг гаднаас чинь л харж, үг үйлдлээр чинь л дүгнэхээс биш сэтгэл рүү чинь өнгийж чадахгүй. Өөрийгөө мэдэхийн тулд өрөөлийг биш өөрийгөө байнга анзаарч сурах шаардлагатай. Ямар үед би уурлаж байна? Юун дээр бухимдаад байна? Ямар муу зуршил чамайг дарангуйлаад байна? Юунд хэтэрхий автаж шунаад өөрийгөө зовоогоод байна гэж өөрөөсөө асуу? Чамд асуулт байгаа бол хариулт чиний дотор л байгаа. Гарц ч чиний дотор л байгаа. Өөрийгөө өөрөөсөө л асуу!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.