Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Голландын DJ Sam Feldt Б.Шижирбаттай хамтран ажиллах санал тавьжээ
Одод

Голландын DJ Sam Feldt Б.Шижирбаттай хамтран ажиллах санал тавьжээ

Урлаг Урлаг22/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
width2x_xTBmcPK9HW4SV7g6063882192016-11-22-12-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

График анимейшныг бүжигтэй хослуулсан түүний үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзсэн.

Б.Шижирбат үзүүлбэртээ ашигласан "Faded" дууны ремиксийг хийсэн 19 настай англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюсер Alan Walker "WOW, amazing show!" хэмээн уулга алдан өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ.

Гайхашрал үүгээр дуусалгүй Нидерландын Бокстелоос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Сэмми Рендэрс (Sam Feldt) хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч Б.Шижирбаттай хамтран ажиллах саналаа түүний албан ёсны хуудсаар дамжуулан тавьж, өөрийн и-мэйл хаягаа үлдээсэн байна.

Sam Feldt -ийн хувьд 2014 оноос “House Deep” чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 2015 онд гаргасан "Show me love" дуу нь Голландын топ 40 дууны #21-р байр, UK сингл чартын #4-р байр, Белги улсын чартад #15-р байр, Billboard Hot Dance чартад #13-р байрт жагссан. 

Харин 2016 онд гаргасан "Summer On You togеther" дуу Голландын топ 40 дууны #4-р байр, 9 ба 10 сард Голландын радиогаар хамгийн их тоглогдсон дуугаар шалгарч Нидерландын “Платинум Авардс” хүртсэн. 

Түүнчлэн "Billboard Chart"-ийн зүгээс Sam Feldt-ийг "a modern house superstar" хэмээн тодорхойлсон байдаг. 

Авьяаслаг уран бүтээлч Б.Шижирбатын хувьд одоогоор финалын шатны тоглолтондоо бэлтгээд тун завгүй байгаагаа өөрийн албан ёсны CanionShijirbat хуудсаараа дамжуулан  мэдэгдсэн. Тэгэхлээр тус шоуны дараа Голландын залуу уран бүтээлч Sam Feldt -тэй хамтрах эсэх нь тодорхой болох буй за. 

Ямар ч л байсан Mongol TV-ийн хамт олны  хөдөлмөрөөр бүтээгдэж буй "Mongolia's Got Talent – Авьяаслаг Монголчууд" шоуны “Дэлхийд Гайхагдах Монгол Авьяас” хэмээх бэлгэдэлт уриа маань хэдхэн хормын дараа биелэлээ олоход тун ойрхон болсонд Монгол хүмүүн миний сэтгэл дэлгэрэх баяслыг мэдэрч байна.

Эргэн сануулахад Б.Шижирбатын хувьд тус шоуны туршид үзүүлбэрүүдээ гэгээн алсад одсон андынхаа дурсгалд,  үгс бүхэн нь түүний төлөө цохилсон аав ээж нартаа зориулсан бол ялагчийн төлөө өрсөлдөх гайхалтай үзүүлбэрээ хэнд зориулах нь нууц хэвээр байгаа ч шүтэн бишрэгчид нь аль хэдийн таамаг дэвшүүлээд эхэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг олон улсын шүүгчид шүүнэ

15/05/2025

Хуримын хувцасны зөвлөгөө өгөх төв нээгджээ

15/05/2025

“Асарын өндөр” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглоно

15/05/2025

“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн үргэлжилж байна

15/05/2025

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.