Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 29. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Ашигтай өдөр. Урдах хийж байгаа ажлаа дуусгахад бүх анхаарлаа төвлөрүүл. Тэгж байж та дараагийн алхамдаа орох болно. Сэтгэл санаа чинь ч өөдрөг, сэтгэл ханамж зуун хувьд хүрнэ. Харин та дараа нь юу хийхээ мэдэхгүй байлаа ч гутарч бухимдсаны хэрэггүй. Сэтгэл санаагаа тайван байлгаж, өөрийгөө бэлэн болтол хүлээ. Энэ нь шуурганы өмнөх үе тул хүлээ. Бухимдаж суухын тулд цагийг ашиглаж хөгжилдөөд ав. Харин та нөхцөл байдлыг хүчлэх гэж оролдвол өөрийнхөө эсрэг хөдөлж байна л гэж ойлгоход болно. Харин үдийн алдад танд суух ч зав гарахгүй болох вий.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хамтын үйл ажиллагаанд таагүй. Зөвхөн бие даасан ажил хийхэд тохиромжтой. Бодит байдлаа бүү алд. Таны олон төлөвлөгөө бүтэшгүй нь. Өөрийн хүчиндээ хэт эрдэх нь олон таагүй явдал авчирна. Гэрлэгсдийн нийцтэй харилцаа, зугаа цэнгэл, эрх чөлөөг мэдрэхэд сайн өдөр. Өнөөдөр өөртөө зориулж хийж дадсан ажлаа хийхэд илүү сайн. Бодлогогүйгээр хөнгөн хуумгай үйл хөдлөл хийх хэрэггүй. Уран бүтээлч хүмүүс өөрөөс хамаарахгүй шалтгаанаар ашигтай захиалгаа алдана.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хүндхэн өдөр. Өнөөдрийн тэмцэлд бэлтгэлтэй бай. Эелдэг боловч нямбай байж сонссон бүхэндээ бүү итгэ. Энэ бол таны санхүүгийн хэрэг болон бүхий л бизнест чухал ач холбогдолтой. Хэрэв гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа бол юуны өмнө гэрээний хууль зүйн асуудалд мэргэжлийн шалгалт хий.
АРСЛАН (7/23-8/22)
Чухал өдөр. Эрч хүч, тамир тэнхээ нь өссөн үхрүүдийн урам зориг, хүч чадлыг мөн хүлээн авах болно. Спортод тоглох эсвэл оролцох нь эрч хүчтэй ажиллагаа ба биеийн эрч хүчийг өндөр байлгах бүтээлч арга зам юм. Хайртай хосуудад мөргөлдөөн сөргөлдөөнөө ялан дийлэх арга замыг олж өгөхийн зэрэгцээ холбоо харилцааг тань бэхжүүлж өгөх болно. Мэргэжлийн үйл ажиллагаа эсвэл гэр бүлийн тэмдэглэлт зэрэгт итгэмээргүй их зарлага гарсан байна. Ирж буй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй зарлагаа бууруулах хэрэгтэй.
ОХИН (8/23-9/22)
Тогтворгүй өдөр. Магадгүй, та энэ үед амьдралын хамгийн үнэтэй хэрэгтэй зүйл юу вэ гэдгийг ухаарна. Энэ өдөр мөнгө бүх зүйлийн тэргүүнд тавигдана. Яагаад гэвэл танд мөнгө маш амархан олддоггүй учраас. Та магадгүй мөнгөтэй болохын тулд маш хичээнгүй чадварлаг байх хэрэгтэй. Маш хурдан үйл явдалд эргэлзээ гарч эхэлнэ. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсэгчид урлагийн үйл явдалд холбогдоорой.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Зорилготой өдөр. Зөвлөгөө болон тусламж хэрэгтэй хүмүүс таны энэрэнгүй байдалд тань татагдах болно. Хэдийгээр зүгээр суух нь танд хэцүү байдаггүй ч өнөөдөр та хөдлөх ёстой юм шиг байж суухын аргагүй болно. Зарим талаар бүтээлч байхыг шаардах хэд хэдэн асуудалд орж магадгүй гэхдээ энэ асуудлыг та шийдэж чадна. Хэрвээ та өөрийн саналаа дэмжүүлж, хүмүүсээр ойлгуулахыг хичээж байгаа бол ямар ч л байсан эрэмбэ дараатай, бодитой байх хэрэгтэй. Та нарын зарим нэг нь зээлээ найдвартай байлгахын тулд асуудалд орж болзошгүй. Тиймээс зөв замаар явж чадвал та өөрийн зорилгодоо хүрэх болно. Өөрийн зөн совингоороо дахин нэг удаа бусдаар туслуулж замаа заалгуул.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хамт ажиллагсад, удирдлагатайгаа харьцах, төр засаг, олон нийтийн байгууллагад хандахад таатай өдөр. Өнөөдөр албан тушаал дэвших, өөрийн асуудлаа шийдвэрлэхэд амжилт олно гэдэгтээ бүрэн найдаж болно. Санхүүгийн байдал дээшлэх эсвэл хүлээн авч болох сонирхолтой ажлын санал ирэх магадлалтай байна. Ямар ч ажил төрөл танаас ихээхэн хүчин чармайлтыг гаргахыг, хийж дадсан ажил үүргийг стандарт бусаар ойлгож харах, үүсээд байгаа асуудлуудад бодит бус шийдвэр гаргахыг шаардах болно.
НУМ (11/22-12/21)
Ямар нэг шийдэлд хүрэхээсээ өмнө бусдын оронд өөрийгөө тавьж сур, болохгүй бол зүгээр л нийтийн жишгийг дагаж сур. Бүх хүмүүс заавал таны санаанд нийцэх албагүй шүү дээ. Асуултаар дүүрэн өдөр. Таны гол асуудал хөдөлгөөний дутагдал. Харин та өөрийгөө хүнд өвчин туссан мэт санаа зовно. Гадаа гарч цэвэр агаар амьсгалаад нарны илчийг мэдрэхийг хичээ. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Өөрийн бодол санаагаа хоосол. Гэрийн ойролцоох биеийн тамирын клубт очиж хувийн дасгалжуулагчтай болж, эрүүл мэнддээ анхаарахыг хүсье.
МАТАР (12/22-1/19)
Ер бусын өдөр. Хэт их ачааллын дүнд стресст өртөж, яаруу сандруу шийдвэр гаргаж магадгүй. Ойворгон үйлдэл хийхэд хүргэж ч болзошгүй. Та нөхцөл байдалд чадах бүхнээ хийж байгаа тул өөрийгөө хэт хүчилж тулгах хэрэггүй. Ямар ч нөхцөл байсан танд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн тооцоолоорой. Та үнэнч шударга байж, хэн нэгнийг хорлох үйлдэл хийж яавч болохгүй. Танд санаа зовох зүйл огтхон ч байхгүй.
ХУМХ (1/20-2/18)
Таны төлөвлөж байсан зарим зүйлс хойшлогдон, цуцлахад уур бухимдал хүрнэ. Гэвч та санаа зовох хэрэггүй. Үдээс хойш байдал сайжирна. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөн, сайхан хоол зооглоход сэтгэл тань сэргэнэ. Ажил дээр үзэл бодлын зөрөлдөөн гарах ба та санал нийлсэн ч, үгүй ч сондгойрон үлдэхгүйн тулд хэн нэгэнтэй санал нэгд. Санаанд оромгүй зүйлийг хүлээж авах магадлалтай. Ингэснээрээ та сэтгэл гонсойхгүй. Сүүлийн хэдэн хоногт та ирээдүйн ханиа эрчимтэй хайж, хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцах хүсэлтэй байна. Таны зугаалж цэнгэх хүсэл нэмэгдэнэ. Гэхдээ та бусдад урам зориг бэлэглэж чадна.
ЗАГАС (2/19-3/20)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр хэдийгээр нэлээд нам гүм өдөр болох хэдий ч аз таныг ивээх болно. Хэрвээ та ажилдаа хэт цаг зарцуулж байгаа бол бага зэрэг амрахыг сануулж байна. Та олон нийтийн арга хэмжээнд сайн дурын ажил хийдэг бол түр чөлөө авч, сайтар амарч, эрч хүчээ нөхөж авахыг хичээ. Ядардаггүй, юунд ч дийлддэггүй хүн гэж нэг ч байхгүй тиймээс боломж л байвал чадах чинээгээрээ амар. Таны нууц хадгалах чадвар их сул байгаа хэдий ч танд итгэдэг хүмүүсийнхээ итгэлийг алдах хэрэггүй гэж зөвлөж байна.