"Модчин" 1925 он
Ү.Ядамсүрэн. 1925 он
108см х 82см
/тос, зотон/
Ү.Ядамсүрэн. Монгол үндэсний болон реалист уран зургийн алдартай зураач. Социалист реалист зургийн их мастер. Социалист бүтээн байгуулалт түүний давуу талыг магтан дуулагч зураач уран бүтээлчдийн төлөөлөгч. Ү.Ядамсүрэн зургийнхаа нарийвчлал бүрийг тод гаргаж маш нарийн реалист хэв маягийг ашиглан зурдаг байсан. Тэрээр монгол зургийн хэв маягийг орчин цагийн реалист өнгө төрхтэй болгон өөрчлөхөд үнэтэй нэмрээ оруулсан алдартай зураач байсан юм. Ү.Ядамсүрэнгийн зурсан "Өвгөн хуурч" болон олон алдартай хөрөг зургууд Монголын Үндэсний Галлерейд хадгалагдаж байна.
гялтганасан гоё сувдыг төрүүлдэг.
Тэрээр өөрөө олгойдон байж
сувдыг бий болгодог.
Түүнтэй адилхан.
Чиний ээжийн бие болоод сэтгэл,
оюуны шарх чамайг бүтээдэг.
Шарх сорви үгүй хясаанаас
сайн сувд гэж төрдөггүй юм.
Нэгэнтээ хятадын гүн ухаантан Күнз
“Шарх үгүй оюун ухаан, сайн сүнс
гэж хаана байна” гэж хэлсэн гэдэг.
НЭГ:
Ээжийн инээд аугаа.
Ээжийн инээмсэглэл үнэн.
Хүн тэгж ээж шиг үнэн инээж чадахгүй.
Аав нь та нарт нэг түүх яръя. Ээжийн тухай түүх.
Та нарын эмэг ээж, аавынх нь ээж Равдангийн Хорлоо гэдэг хүн байсан юм. Олон хүүхэдтэй амьдрал ядуу байсан. Гэхдээ сайхан сэтгэлтэй царайлаг сайхан эмэгтэй байсан. Аль дээр 1970 онд өвчнөөр өөд болсон юм.
Тэгэхэд би 16 настай байсан. Хаанаас ч билээ аав нь 2 төгрөг олсон. Түүгээрээ 2 ширхэг гөөхий, 1 шил ундаа ус авсан. Тэгээд эмнэлэгт ээжийгээ эргэж очсон юм. Ээж бид 2 эмнэлгийн хашаанд, модны сүүдэрт, урт модон сандал дээр суусан. Ээж намайг үнсээд үнэрлээд сууж байсан. Дараа нь ээж бид 2 гөөхийгөө хуваагаад идсэн. Бас ундаагаа хуваагаад уусан. Тэгээд ээж инээсэн. “Миний хүүд ийм их мөнгө хэн өгөөв?” гээд инээсэн. Ээж зөндөө инээсэн. Ээжийгээ дагаад би бас инээсэн. Хоёулаа нийлээд инээсэн.
Аж жаргалтай сайхан байсаан.
Ээжийгээ инээлгээд, Ээжтэйгээ гөөхий хувааж идээд. Бас ундаагаа хоёулаа хувааж уугаад л….
Ээжийн минь инээд.
Чин сэтгэлийн нүгэлгүй сайхан инээд байсан.
Үрээ харсан ээж. Сэтгэл оюуны асар их тэсвэр, тэнхээг өөртөө бий болгож чаддаг. Тийм болохоор ээж юуг ч даван туулж чадна. Өвдсөн ч зовсон ч тэсэж чаддаг нь. Тэгээд үрээ хараад инээж чаддаг хүн орчлонд ганц ээж юм даа.
Тэгэхээр ээжийн инээд аугаа. Ээжийн инээмсэглэл бас үнэн. Хүсэл тэмүүлэл хайр энэрэлээрээ хүн тэгж ээж шиг үнэн инээж чадахгүй.
Идэр залуудаа насан өөд болсон ээж минь. Миний шүтээн.
Цаг хугацаа юуг ч хүлээхгүй. Бас хэнийг ч хүлээддэггүй. Орчлонгийн жам. Олон жил өнгөрчээ.
"Сэтгэмж" 1997 он
До.Болд. 1954 он
110см х 90см
/тос, зотон/
Зураач До.Болд гэрэл шугамын нарийн мэдрэмж, үзэмжит өнгө будгаараа алдартай аж. До.Болдын нарийн мэдрэмж, зоримог хэлбэрт дуртай байдал нь түүнийг алдарт хүргэх нэг эх сурвалж байсан байж болох юм. Тэрээр ихэнх бүтээлдээ дээрх зурагт дүрсэлсэн шиг хурц өнгө будаг, зоримог чадварлаг, тод таталтуудыг чадварлаг хэрэглэсэн байдаг юм. До.Болд 1980 оноос абстракт арт арга хэлбэрээр зурах болсон. Энэ нь тухайн үед монголын урлагт цоо шинэ арга хэлбэр байсан юм. Шинэлэг урсгалуудын анхных нь байсан гэж хэлж болно. До.Болдын зурсан олон зураг Монголны үндэсний галлерей болон бусад музейд хадгалагдаж байгаа алдартай зураач юм.
ХОЁР:
Хүн хорвоод хир удаан амьдрах биш.
Хүн хорвоод яаж амьдарсан нь илүү чухал.
Миний хүүгийн ээж нь бас инээсэн. Орчлонгоос явахдаа инээмсэглэсэн юм. Тэрээр “Би өвдөөгүй, зовоогүй” гээд энхрий ялдам сайхан инээмсэглэсэн. Тэгээд үүрд одсоон. Ээжийнх нь эцсийн үг инээмсэглэл байсан. Энхрий зөөлөн. Бурханы инээмсэглэл байсаан. Өвдөж шаналах. Үгээр хэлэшгүй зовлон. Өвдсөн ч, зовсон ч ээж нь тэсч чадсаан. Тэгээд инээмсэглэсэн. Тэр бүгдийг тэсээд, тэгээд инээмсэглэж чаддаг хүн орчлонд хэд бол? Ээж нь тэгж чадсан. Тэссэн. Тэгээд инээмсэглэсэн юм.
Хүн хорвоод хир удаан амьдрах бишээ.
Хүн хорвоод яаж амьдарсан нь чухал.
Ээж нь орчлонд утга учиртай амьдарсан.
Ээж нь хүссэнээрээ сайхан амьдарсан юм.
Тийм учраас ээж нь өнө мөнхийн гэгээрэл рүү явсаан. Тэгээд ээж нь инээмсэглэсэн юм. Тэрээр инээмсэглэл гэдэг шидэт дэнлүүгээр ертөнцийг гэрэлтүүлсэн. Харанхуй хоосоныг ялан дийлээд одсон юм. Тийм хүн өөр юуг ч даван туулаж чаддаг юм.
Тийм учраас инээмсэглэж яв.
Баргар байвал инээ.
Багтарч бачимдсан ч инээ.
Өвдөж зовсон ч инээ.
Өнгөрснийг бодож бүү гутар инээ.
Чадаагүй л биз инээ. Дараа чи чадна.
Болоогүй л биз инээ. Дараа болноо.
Ээж шигээ инээ. Аав шигээ онгир. Яадгийн!
Цаг хугацаа хэнийг ч юуг ч хүлээхгүй шүү!
Амжиж чи инээ.
Миний хүү, миний охин, инээмсэглэ инээ.
Үл ялиг ялдам сайхан инээ.
Омог бардам энхрий сайхан инээ.
Инээ инээмсэглэж яв!
"Өөрийн хөрөг" 1999 он
Б.Батбилэг. 1980 он
31см х 24см
/тос, зотон/
Б.Батбилэг уран зураг сонирхогч, цуглуулагч. Дээрх зургийг 1999 онд оюутан байхдаа зурсан. Өөрөө өөрийгөө толинд харж байгаад зурсан аж. Уг зураг түүний сурч байсан сургуулийн оюутны уран бүтээлийн үзэсгэлэн тавигдаж байсан аж.
ГУРАВ:
Инээд бол бурханы төрх.
Бас ээжийн төрх.
Бурхан хаана амьдардаг. Бурхан хаана инээдэгийг аав нь чамд хэлэх үү?
Бурхан тэнгэрт биш. Бурхан гадаад их далайд биш. Өндөр ууланд ч биш. Бурхан эгэл боргил айлд. Хичээнгүй шударга, хөдөлмөрч хүмүүстэй хамт амьдардаг.
Бурхан тансаг сайханд инээдэггүй юм.
Бурхан эгэл даруухан тэгээд хөдөлмөрч, тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд инээдэг юм.
Тэгэхээр
Инээмсэглэл бол ид шид. Инээд бол бурханы төрх. Бас ээжийн төрх.
Бурхан багш, Далай лам, Ажаа багшийгаа чи хар! Сайн хар!
Үл ялиг, ялдам сайхан инээмсэглэл тэдэнд бий. Энэрэнгүй сайхан, нүгэлгүй ариун инээмсэглэл тэнд байдаг юм. Аврал, гэгээрэл, итгэл бишрэлийн туйлийг чи тэндээс олж харна.
Тэгээд бас ээжийгээ чи хар! Сайн хар!
Орчлонгийн гэрэлт сайхан хайрын инээмсэглэлийг чи түүнээс олж харна. Ертөнцийн маргашгүй үнэн, гоо сайхны хил хязгаарыг ээжээсээ чи олж мэдэрнээ.
Бас бурханаас, Багшаасаа, Ээжээсээ чи энэрэл хайрын сүлд дууллыг сонсоно. Аз жаргалын мөнх цаст оргилын оройг чи олж харж чадна.
Айдас, хүйдэс, уур хилэнгээр бүү амьдар. Гутрал, гунихрал, зовлон зүдгүүрт бүү сөгд!
Инээж яв.
Инээмсэглэж яв.
Миний сайхан хүү. Миний хөөрхөн охин. Инээ. Инээмсэглэ.
"Эзэнт гүрний нэг өдөр" 2005 он
Т.Нурмаажав. 1975 он
130см х 120см
/гуаш, цаас/
Залуу зураач Т.Нурмаажав 2005 онд СУИС-ийн уран зургийн ангийг төгссөн. Тэрээр монгол зургийн арга барилийг чадварлаг эзэмшиж яваа залуу зураач юм. Түүний бүтээлүүд олон музей хувь хүний цуглуулганд хадгалагдаж байгаа.
ДӨРӨВ:
Инээмсэглэл хүчтэй.
Инээмсэглэл ид шид.
Түүнгүй бол амьдрал хоосон.
Санта Рафеэлийн “Мадонна”-г чи харсан байх.
Тэр зураг яагаад хүн, оюуны шүтээн болж чадсаныг чи мэдэх үү?
Түүний нуугдмал их хүч чадал. Үнэ цэнэ нь. Үрээ тэвэрсэн ээжийн инээмсэглэл.
Тэр зураг энгийн. Гэхдээ энгийн сайхны туйл гэх ээжийн инээмсэглэл тэнд байдаг юм. Тийм учраас ээжийн инээмсэглэл аугаа. Ээжийн инээд бас үнэн. Хүсэл тэмүүлэл хайр энэрэлээр. Хүн тэгж ээж шиг үнэн инээж чадахгүй. Инээмсэглэл хүчтэй. Инээмсэглэл ид шид. Түүнгүй бол амьдрал хоосон. Тэгэхдээ чи инээмсэглэлийг хайгаад хэрэггүй. Хэн нэгэн чамд өгөхгүй. Тэр чиний төрөлх чадвар. Чамд бий. Харин тэр чадвараа чи нээ. Аль болохоор их инээ. Тэгвэл чи өөрөө өөрийнхөө эзэн байж чадна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хувь тавиланг өөрөө чи зурж чадна.
Инээ. Одооноос эхлээд инээмсэглэ. Хувь тавилангаа өөрөө чи бүтээн босго.
Инээ. Хорвоогоос явах сүүлийн мөчдөө ч чи инээмсэглэ. Тэгээд омог бардам яв. Өөр юу ч чамд хэрэггүй. Хүндлэл, бишрэл, баян тансаг юу ч хэрэггүй. Юу ч авч явж хорвоогоос чи чадахгүй. Харин бурхан чамд үүрд өгсөн, төрөлх чадвар инээмсэглэлээ чи аваад явнаа. Тэр энд үлдэхгүй. Чамтай хамт явна. Тэр бол чиний инээмсэглэл.
Тийм учраас чи инээмсэглэ.
Хэрвээ чи инээхгүй бол ад чөтгөр, айдас хүйдэс өндийн босч ирдэг.
Хэрвээ чи инээхгүй бол аз жаргал, хайр халамж үргээд, холдож зайлдаг юм.
Тийм учраас инээ инээмсэглэж яв.
Инээ. Цастайд ч нартайд ч чин сэтгэлээсээ инээ.
Миний хүүхдүүд. Миний хүү. Миний охин.
Инээ.
Бие биенээ хараад инээ.
Бусдыг харж инээмсэглэ
Инээ. Инээ бас дахин инээ.