Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ
Дуу хөгжим

Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ

Урлаг Урлаг17/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
large-1-19041476112017-01-17-11-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  1. Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах гэж оролдох хэрэггүй. Харин ч хэлэх гэсэн зүйлээ ил тод хэлж аль болох илэн далангуй бай. Ингэвэл сэтгэл онгойж тайвширдаг. Дотроо шаналж өөрийгөө тарчлаах нь эрүүл мэндэд маш хортой.
  2. Өөрийнхөө боломж бололцоог бодитойгоор дүгнэ. Бусдыг дууриах байдлаар ч юм уу хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та юу ч хийж чадахгүйд хүрнэ.
  3. Бүх хүмүүст таалагдах гэж өөрийгөө бүү зовоо. Та хүн бүхэнд таалагдах албагүй шүү дээ. Бусадтай жирийн харьц. Гэхдээ заавал сайхан сэтгэгдэл төрөхгүй байж болно. Үүнд эмзэглэх хэрэггүй.
  4. Үзэн ядалт, гомдол хорслоос аль болох хол бай. Стресс үүсгэхийн нэмэр. Болсон явдалд та яагаад гомдох үзэн ядах болов гэдгийг ойлгох нь чухал. Нөгөө тал руугаа дайрч давшлах ч хэрэггүй. Энэ тухай аль болох бодох чөлөө зав өөртөө бүү олго. Аяндаа та тайвширна.
  5. Эерэг зүйл бод .Хэзээ ч юм алдаж оносноо бодож өөрийгөө зовоож шаналгах хэрэггүй. Тэр үед би тэгсэн бол хожих байсан гэдэг ч юмуу ямар нэг харамсал төрүүлсэн бодолд бүү авт. Зөвхөн боломжтой бүтэмжтэй зүйлийн тухай л бод.
  6. Бүх зүйл санаж бодсоноор бүтээд байвал бас дэмий. Амьдралын амт, давс, хужир нь алга болчихно шүү дээ. Тиймээс бэрхшээлтэй байна гээд хөмсөг бүү зангидаж бухимд. Толинд өөрийгөө хараад инээмсэглэ. Тэгээд өөртөө Бүх зүйл удахгүй сайхан болно гэж хэл. Болж өгвөл өглөө бүрийг инээмсэглэлээр угтаж, шинэ хүсэл тэмүүллээр эрч хүчээ сэлбээрэй.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026
Дуу хөгжим Урлаг

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026
Дуу хөгжим Урлаг

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

16/03/2026

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.