Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Ууц хэвийн боовны үнэ өсчээ
Сонгодог уран зохиол

Ууц хэвийн боовны үнэ өсчээ

Урлаг Урлаг17/01/2017Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6ee218d4ec98c98480420f4902cb0d952510866622017-01-17-12-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ жилийн баярын өнгөлөг сурталчилгаанууд дуусч, шинэ оны анхны өдрөөс эхлэн хэвийн боовны хэв шинжийг гайхуулсан мэдээлэл биднийг бүрхлээ… Энэ цаг үед “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд уламжлалт сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийв. 140 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй талаар албаныхан онцолж байлаа. Энэ нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт гэнэ. “Анхдагч хямд үнээр ард түмэндээ үйлчилье” уриа дэвшүүлсэн энэ танхимд бараа, бүтээгдэхүүний үнэ 50 хүртэл хувиар хямдарсан тухай ч ярив.

Магадгүй хямдрал гэсэн ганцхан үг иргэдийг тус танхим руу залах үндсэн шалтгаан болсон биз. Баасан гаригийн ажлын өдөр гэхэд хөл тавих зай тун багатай харагдав. Нэгдсэн үзэсгэлэнд ирсэн иргэд ихэвчлэн хүнс, бэлэн хувцас сонирхдог аж. Мөн үүний зэрэгцээ гоо сайхны бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, ууц, хүнсний ногоо тэргүүтэй хүнд хэрэг болох бүхий л зүйлийг тус тусын лангуундаа худалдахаар зэхжээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас л гэхэд зөгийн аж ахуй эрхэлдэг 10 гаруй иргэн энэ үзэсгэлэнд оролцохын тулд зорьж иржээ. Тэдний нэг Г.Хашбаатар “Сар шинийн баярын үзэсгэлэнд ирж оролцох бидний хувьд ашигтай байдаг. Эхний өдрийн орлогоор түрээсээ төлж, үлдсэн өдрүүдийн худалдааны орлог ашиг болдог” гэж ярив. Мөн тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэдийн худалдан авах чадвар буурсан тухай хэлсэн. Г.Хашбаатарын аав, ээж 10 гаруй жилийн өмнө “Скай” их дэлгүүрт цагаан сарыг угтаж болдог байсан үзэсгэлэнгээс өдөрт дунджаар сая төгрөгийн орлого олдог байжээ. Мэдээж энэ үед цэвэр зөгийн балын үнэ хэд дахин хямд байсан нь гарцаагүй. Гэтэл сүүлийн хоёр жил энэ орлогод хүрэхгүй байгаа гэнэ. Нөгөө талаар энэ байдал зөгийн аж ахуй эрхэлдэг өрхийн тоо нэмэгдсэнтэй ч холбоотой байж болох. Гэвч иргэдийн худалдан авах чадвар сүүлийн 2-3 жилийн хугацаанд тасралтгүй буурч байгаа гэдэгт худалдаа хийхээр ирсэн иргэд санал нэгдэж байлаа.

Дундговь аймгийн Луус сумаас ууц худалдаалахаар ирсэн н.Батбаяр гэх залуу мал, махны үнэ малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг ярив. Тэрбээр нутгаасаа 50 гаруй ууцтай ирж, “Мишээл” төвийн гадна талбайд борлуулж байгаа ажээ. Энэ тухай, “Энэ жил мал, махны үнэ өссөнгүй. Уг нь жил бүрийн энэ үеэс эхлэн сар шинийн баяр хүртэл үнэ өсдөг байв. Энэ жилийн тухайд үнэ хямдхан байсан ч худалдан авах иргэн цөөн байна” гэв. Түүний хувьд ууцаа 150-400 хүртэл мянган төгрөгийн ханшаар тогтоожээ. Тэгвэл өнгөрсөн жил сар шинийн баяраас өмнөхөн “Хүчит шонхор” худалдааны төвд хамгийн бага жинтэй ууц 170 мянган төгрөгтэй байв. Үүнтэй харьцуулан бодвол ууцны үнэ хямдарчээ. Харин энэ төвд жилийн өмнө болж байсан цагаан сард зориулсан үзэсгэлэнгийн үнэтэй харьцуулбал 30 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тодруулбал өнгөрсөн жил ууцны үнэ 120 мянган төгрөгөөс эхэлж байсан юм. Харин энэ жил дээл, гутлын үнэд өөрчлөлт ороогүй бололтой. Өнгөрсөн жил кашмеран хос дээл 350- 400 мянган төгрөгтэй байсан бол энэ жил ч мөн ялгаагүй. Даавуун дээлүүд материал, загвар хийцээсээ хамаараад 70- 220 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хурган дотортой дээлийг 1.5 сая хүртэлх төгрөгөөр үнэлж, худалдаж байна.

Манай иргэд уламжлалт баяраар үндэсний хувцсаар гоёхыг чухалчилдаг болсон энэ үед иргэн бүрт монгол дээл, үндэсний хувцасны үнэ хамгийн сонирхолтой мэдээлэл байх нь тодорхой. Энэ утгаараа тус төвийн уг тасагт хөл хөдөлгөөн харьцангуй их. Монгол цамц 25-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хоёр хүртэлх настай хүүхдэд таарахаар дээл 25 мянган төгрөгөөс эхэлж байна. Мөн гоёлын хүрэм загвар, хийцээсээ шалтгаалж 80-200 мянган төгрөгийн ханштай байв. Энэ төрлийн худалдаа хийдэг цөөнгүй иргэн “Үндэсний хувцасны үнэ нэмэгдээгүй. Үнээ нэмэх юм бол худалдан авалт буурна” гэж ярив. Энэ удаагийн үзэсгэлэнг өнгөрсөн жилийн мөн үеийн бараа бүтээгдэхүүний ханштай харьцуулахад төдийлөн нэмэгдээгүй нь ажиглагдав. Тухайлбал, өнгөрсөн жил кг хорхой ааруул нийслэлийн худалдааны төвүүдэд 12 мянган төгрөгийн ханштай байсан бол үнэ хэвээрээ. Цагаан идээний үнийг хураангуйлбал дунджаар айраг, аарц 3000, тогооны өрөм 8000, кг шар тос 10 мянга зэрэг нь жилийн өмнөхтэй дүйх мөнгөн дүн юм. Харин 50 хүртэл хувиар хямдарсан, “Үйлдвэрийн үнээр” гэх зэрэг сүржин сурталчилгаа хэр ортой гэдгийг хэлж мэдэх хүн алга. Зарим нэг нь “Зах зээлийн үнээс ч өндөр байна” гэж бухимдав. Харин хэвийн боовны ханш өнгөрсөн жилээс дунжаар 200 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь гурилын үнэ кг тутамдаа 50- 100 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой гэсэн. Тус худалдааны танхимд “Гандан”, “Бамбууш”, “Суман гүн” зэрэг брэндийн хэвийн боов дунджаар 2700 төгрөгтэй байна. Нэг жишээ дурдахад Гандангийн хэвийн боов өнгөрсөн жил ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй байлаа.

Сонирхуулахад, “Талх чихэр” компани 2012 оны цагаан сарын баяраар боовоо ширхэгийг нь 1300 төгрөгөөр худалдаалж байжээ. Эндээс үзэхэд сүүлийн таван жилийн дотор хэвийн боовны үнэ 50 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Үүнийг задалж харвал жил бүр энэ бүтээгдэхүүний үнэ 10 хувийн нэмэгдэлтэйгээр зах зээлд “гарч” байгаа ажээ.

 

Д.Булган

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.