Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Таныг 14 хоногийн дотор тураах шилдэг дасгалууд
Үндэсний хөгжим

Таныг 14 хоногийн дотор тураах шилдэг дасгалууд

Урлаг Урлаг26/01/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4qamjnfenrvi31m6etn2c7hupt_b1375851032017-01-26-15-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та бүхэндээ ердөө 14 хоногийн дотор турж галбиржин, хүссэн жиндээ хүрч болохуйц хэрэгтэй зөвлөгөө хүргэе.

Эрвээхий байрлал

Дээшээ харж хэвтээд, өөрийгөө эрвээхий байдалд бэлтгэнэ. Энэ нь гуяны дотор мах, хэвлийн булчинд нөлөөлдөг. Хоёр хөлийн улаа нийлүүлэн, өвдгөөр нь нугална. Харин дараа нь гэдэсний таталт хийх байрлалаас 10 удаагийн давтамжтай дасгалаа хийх хэрэгтэй. Өдөрт 3-4 удаагийн давтамжтай, дундаа 30-40 секундын завсарлагатай хийгээрэй.

Бэлхүүсний дасгал

Доошоо харж хэвтээд, шалан дээр гарын тохойгоор тулан, өлмийгөө өргөх хэрэгтэй. Энэ үед нуруу цэх, хөл шулуун байх хэрэгтэйг санаарай. Байрлалаа 3-5 секунд орчимтой барьж, 10-15 удаагийн дамтамжтай хийх хэрэгтэй. Энэ нь хэвлий, гарны булчинг чангалж, биеийг өв тэгш болоход чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хэвлий, гар, цээж, нурууны хосолсон дасгал

Нуруугаараа дээшээ харан хэвтээд, гар болон хөлөө зэрэг дээшээ шулуун байрлалд өргөх аж. Гэдсэнд илүүтэй ачаалал ирж, булчин чангарна. Дасгалыг хийх үед хөл, гар цэх шулуун байх ёстой бөгөөд 20-25 удаагийн давтамжтай 3-4 удаа хийх хэрэгтэй. Дасгал бүрийн хооронд 40-50 секунд амарч болох юм. 

Хэвлий, шилбэ, хөлний дасгал

Энэхүү дасгал нь хэвлийн булчинг эрчимтэй чангалж, илүүдэл өөх, сул махыг хормын дотор багасгах болно. Дээшээ харж хэвтээд, хоёр гараа шилэн хүзүүний ард аваачина. Үүний дараа хөл гараа эсрэг чиглэлд байхаар толгойн харалдаа татаж, 2-3 удаагийн давтамжтай, 15-20 удаа хийгээрэй.  

Хайчин байрлал

Дээшээ харж хэвтээд, толгойгоо шаланд сайтар наах хэрэгтэй. Даавуун алчуур, ороолт ашиглан зурагт үзүүлсэн шиг биеэ бэлдээрэй. Энэхүү байрлалаа 3 секунд орчим барьж, 10-15 удаагийн давтамжтай хийх юм. Ингэснээр хэвлийнд ачаалал ирж, чангарч улмаар илүүдэл, унжсан хэсэг тань хормын төдийд багасах болно. 

Хэвлийн дасгал

Түшлэгтэй сандал, эсвэл турникэн дээрээс хийхэд тохиромжтой. Гэвч дасгалаа хийх үедээ, аюулгүй байдлыг сайтар хангах нь таныг бэртэж гэмтэхээс сэргийлнэ. Энэхүү дасгалыг хийснээр мөр, цээж, гарын булчин илүүтэй хөгждөг. Гарандаа сул мах ихтэй, турахыг хүссэн охид бүсгүйчүүд туршаад үзээрэй. 3 удаагийн давтамжтай, 15-20 удаа хийх юм. 

Өвдгөө нугалах

Зурагт үзүүлсэнтэй ижил байрлалаар хэвтэх хэрэгтэй. Эхлээд дээшээ харж хэвтэнэ. Харин дараа нь хоёр гараа шалан дээр алдалж, хөлөө нийлүүлэн хоёр тийшээ хөдөлгөх хэрэгтэй. Ингэснээр хэвлийн хажуугийн булчингуудад ачаалал ирж, илүүдэл мах арилдаг. 3 удаагийн давтамжтай 15-20 удаа хийгээрэй.

Хэвлийн хажуугийн булчин хөгжүүлэх

Дасгалын том бөмбөгийг ашиглан, хөлөө тавьж, 2 гараараа шалнаас тулж, суниах байрлалд шилжинэ. Баруун хөлнөөсөө эхлэн, бөмбөгнөөс хөлөө өргөж, энэ байрлалаа 3-4 секунд бариад, дараагийн хөл рүү шилжих хэрэгтэй. Энэ маягаар дасгалаа давтсаар 3-4 удаа давтамжтай 15-20 удаа хийгээрэй.

Бөмбөгтэй дасгал

Дасгалын том бөмбөгийг ашиглан, хөлөө тавьж, 2 гараараа шалнаас тулж, суниах байрлалд шилжинэ. Баруун хөлнөөсөө эхлэн, бөмбөгнөөс хөлөө өргөж, энэ байрлалаа 3-4 секунд бариад, дараагийн хөл рүү шилжих хэрэгтэй. Энэ маягаар дасгалаа давтсаар 3-4 удаа давтамжтай 15-20 удаа хийгээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.