Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Сэрэмжлүүлэг: Зарим нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
Дуу хөгжим

Сэрэмжлүүлэг: Зарим нутгаар хүчтэй цасан шуурга шуурна

Урлаг Урлаг28/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download1712252312017-01-28-12-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар үүлшинэ.  Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр,  зүүн аймгуудын ихэнх нутаг,  төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс  голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 20-25 хэм,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 21-23 хэм хүйтэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026
Дуу хөгжим Урлаг

К-поп цомгийн экспорт 159 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ

29/04/2026
Дуу хөгжим Урлаг

Дэд ахлагч Д.Совд “Ялта хүрэх зам” наадмын ялагч боллоо

29/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оюутан Ж.Жинжиймаа “Үлэмж яруу-7” уралдааны тэргүүн байр хүртлээ

30/04/2026

Архивын Ерөнхий газарт кино, гэрэл зураг, дуу авианы баримтын техникийн музей нээгдлээ

30/04/2026

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

29/04/2026

А.Аданы “Жизель” балетыг хоёр өдөр толилуулна

29/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.