Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдлаа
Нийгэм

Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдлаа

Урлаг Урлаг17/02/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e7c3acdab73d1d526e4b188af0911c63-600x3759822762642017-02-17-10-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа.

   Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх болон монгол судлалыг сурталчлах хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөг боловсруулахад нээлттэй байх зарчмыг барьж, тус зөвлөлд ирүүлсэн төсөл, зохион байгуулах хурал, үйл ажиллагааны саналыг жилийн туршид хүлээн авдаг байна.

   Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургууль дахь Монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилт олгох, залуу монгол судлаачдын зуны сургалт, “Монголын түүх судлалын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол түүхэнд холбогдох архивын баримт, сурвалж бичгийн өв” олон улсын хурал, Монгол ба Алтай судлалын олон улсын хурал зэрэг арга хэмжээг энэ онд  зохион байгуулна. Мөн “Монгол судлалын шилдэг өв” цуврал төслийн хүрээнд Ш.Бира, Ц.Дамдинсүрэн нарын эрдэм шинжилгээний бүтээлийн бүрэн эмхэтгэл гаргах юм байна. “Монгол судлалыг дэлхийд хөгжүүлэх бодитой ажлыг дэмжих ёстой” гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.

Монгол судлалын үндэсний зөвлөлөөс санхүүлж 2016 онд хэвлүүлсэн “Монголын соёлын өв” цуврал боть зэрэг бүтээлийн дээжээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.