Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны (МХөгЗХ) Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу 2017 оны 02 сарын 1-10 хооронд “Морин хуур” наадамд оролцох гишүүдийг бүртгэж дууслаа. Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, нийгмийн сэтгэлгээнээс үүдэн "Эх орны сэдэв"-тэй дуунууд энэ удаагийн наадамд зонхилж байна. Энэ утгаараа уран бүтээлчдийн сэтгэлгээ нь ард түмний толь мөн гэдгийг энэ удаагийн Морин хуур наадам илтгэнээ.
Энэ удаагийн наадамд Морин хуур наадмын Гран При шагналтай 8 уран бүтээлч оролцсон нь тус наадмыг улам сонирхолтой болгов. Наадмын сонирхолтой оролцогчоор ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн дэд проф. Доктор, дуучин Гүнсэнгийн Улаансарнай. Тэрээр 2010 оны Гран При шагналт хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргалын “Амар амгалан” дууг дуулсан юм. Мөн поп хадагтай, УГЖ, дуучин Б. Сарантуяа, УГЖ, БУАЖ, дуучин Д. Долгормаа, У.Далантай, ДБЭТ-ын гоцлол дуучин Б. Анхбаяр нар энэ жилийн “Морин хуур” наадмын тайзнаа дуулж олны сэтгэлийг баясгав.
Ингээд та бүхэндээ "МОРИН ХУУР 2016" наадмын шилдэг 25 дууг танилцуулъя.
№ |
Хөгжмийн Зохиолч |
БҮТЭЭЛИЙН НЭР |
ШҮЛЭГ |
ДУУЧИН |
1 |
Д. Батсүх |
Ерөөлөөр амлуулсан эх орон |
Ч. Алтантүлхүүр |
Д. Дүйнхэржав найрал дуутай |
2 |
Д. Баттөмөр |
Эгийн гол |
Д. Норовсамбуу |
Ц. Шинэцэцэг |
3 |
Н. Бат-Өлзий |
Аав таныхаа дэргэд |
О. Шинэбаяр |
Ж. Эрдэнэчулуун |
4 |
Б. Бямбабаяр |
Ийм л сайхан |
Б. Цэрмаа |
Н. Нямсүрэн, Д. Дагиймаа |
5 |
Н. Ганбаатар |
Монгол аялгуу |
Г. Батболд |
Д. Долгормаа |
6 |
Г. Гэрэлбаатар |
Миний Монгол |
Г. Гэрэлбаатар |
Б. Жавхлантөгс |
7 |
Д. Дорлиг |
Дууны сайхан намар |
Н. Наадай |
Найрал дууны бүтээл |
8 |
Г. Жанцансамбуу |
Хайрын Эгшиглэн |
СГЗ З. Түмэнжаргал |
Д. Отгонжаргал |
9 |
Б. Лувсанравдан |
Хүннү хүлэг |
Ц. Өнөболд |
Я. Гэрэлчулуун |
10 |
Х. Мөнх-Ертөнц |
Ардын дуу шиг аав минь |
Ү. Хүрэлбаатар |
МУГЖ Б. Сарантуяа |
11 |
Х. Мөнх-Ертөнц |
Ээждээ |
Б. Төмөр |
Хурд хамтлаг |
12 |
Х. Мөнхбаяр |
Хийморьлог |
Т. Гэрэлхүү |
Г. Ганзориг |
13 |
Г. Отгонбаяр |
Омогшил |
Н. Минжинсайхан |
Ж. Хишигбат |
14 |
Ш. Өлзийбаяр |
Тэнэгэр их тал |
Н. Баянмөнх |
Э. Анхбаяр |
15 |
Ш. Сугарцэрэн |
Аавтай орчлон |
Ч. Нандинцэцэг |
Э. Очир-Сайхан |
16 |
Т. Сэр-Од |
Гэгээн нутаг |
Х. Чилаажав |
МУГЖ У. Далантай |
17 |
С. Тараа |
Алтай |
Н. Пүрэв |
П. Баярмагнай |
18 |
Д. Цэцэрлэг |
Сөрж болдоггүй тавилан |
Л. Гаваасүрэн |
УГЖ Г. Ариунбаатар, Г. Эрдэнэтунгалаг / МУСТА |
19 |
Б. Чойжилсүрэн |
Хаврын ганц улиас |
Б. Чойжилсүрэн |
Б. Сарантуяа Б. Чойжилсүрэн |
20 |
Н. Чулуунхүү |
Хаан Чингисийн нутаг |
О. Ням – Осор |
Ж. Хишигбат |
21 |
Л. Идэрбат |
Аргадан дуулах нутаг |
Д. Гончигсүрэн |
Ц. Түмэнжаргал |
22 |
Б. Энхбаяр |
Энх мөнхийн Эх орон |
Б. Монголжин |
Консонанс хамтлаг |
23 |
О. Эрдэнэбат |
Засагт ханы эрчүүд |
Н. Пүрэв |
Т. Пүрэв-очир |
24 |
И. Эрдэнэбуян |
Зүрхэн нутаг |
Л. Оюун-Эрдэнэ |
Б. Болдбаатар |
25 |
И. Эрдэнэбуян |
Бүтэн заяа |
Цэцэнбат |
Б. Батсайхан |