Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Оксфордын олон улсын урлагийн үзэсгэлэнд Монгол уран бүтээлчид оролцоно
Нийгэм

Оксфордын олон улсын урлагийн үзэсгэлэнд Монгол уран бүтээлчид оролцоно

Урлаг Урлаг23/02/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1487824927_zurag3271683542017-02-23-11-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
    Уран зургийн урлагт Монгол улсаа төлөөлөх уран бүтээлчид энэ сарын 24-26 -ны өдрүүдэд Британийн Оксфорд хотноо жил бүр зохиогддог олон улсын уран зургийн үзэсгэлэнд оролцох гэж байна. Урлаг, соёлын салбарын олон улсын томоохон арга хэмжээний нэг Оксфорд олон улсын урлагийн үзэсгэлэнд орчин үеийн уран зураачдын төлөөлөл болох Д.Батбилэг, Т.Отгонбаяр, Д.Түвдэндорж, Ч.Сэндэм, Х.Элбэгзаяа, С.Алтанцоож, О.Одгэрэл, М.Очир-Эрдэнэ, О.Молор-Од нарын 10 уран бүтээлч оролцоно.  

    Британи улс дах Монголын соёлын элч Ж.Өнөрмаа, Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монголын соёл урлагаа дэлгэрүүлж, уран бүтээлчдийг дэмжин тус үзэсгэлэнд оролцуулах ажил 2015 оноос эхэлсэн юм. Анхны үзэсгэлэнд Монгол улсын уран бүтээлчдийн сор бүтээлүүд олны таашаалд нийцэж, 150 орчим оролцогчдоос авсан санал асуулга, болон шүүгчдийн үнэлгээгээр тус үзэсгэлэнгийн Best Artist дэд шагналыг хүртэж байв.

   Орчин үеийн урлагийн худалдааны төв болсон Британи улсад болдог уг үзэсгэлэнд жил бүр 30 гаруй улсаас гаралтай уран зураг, уран баримал, гэрэл зураг, үнэт эдлэл, гар урлалын бүтээлүүд дэлгэгддэг ба тэдгээрийг шууд худалдан авах боломж олгодог. Монгол уран бүтээлчдийг төлөөлж буй Британи дахь Монгол улсын соёлын элч, Creative Curating компанийн захирал Ж.Өнөрмаа хэлэхдээ “Олон улсын соёл, урлагтай танилцахаар ирсэн хүмүүс манай уран бүтээлүүдтэй танилцаад Монгол орныг сонирхох нь цөөнгүй байдаг. Тэд Монголын соёл, өв уламжлалаас сонирхож мөн  аялахаар төлөвлөдөг” хэмээн дурдсан юм. Оксфорд олон улсын урлагийн үзэсгэлэн худалдаанд энэ жил орчин үеийн төрлөөр зурдаг уран бүтээлчийг онцолж байгаа  бөгөөд зургаан мянга орчим хүн оролцохоор бүртгүүлээд байгаа аж.

Эх сурвалж: Olloo.mn Б.Орхон
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026

ФОТО: “Red Show”-наас

28/06/2026

ФОТО: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-аас

28/06/2026

Соёлын ажилтнууд танка, шүтээн зургийг сэргээн хамгаалах арга зүйд суралцжээ

28/06/2026

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.