Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Ромео, Жульетта” жүжгийг ирэх сарын 6-8-нд үзэгчдэд толилуулна
Нийгэм

”Ромео, Жульетта” жүжгийг ирэх сарын 6-8-нд үзэгчдэд толилуулна

Урлаг Урлаг23/02/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1445930469_romeo5064285862017-02-23-11-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УДЭТ-ын уран бүтээлчид ирэх сарыг оюунлаг үзэгчиддээ зориулан "Сонгодог жүжгийн өдрүүд" болгон зарлалаа. Сонгодог жүжгийн өдрүүд ирэх сарын 06-30-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Английн алдарт зохиолч У.Шекспирийн хайрын сонгодог дуулал болох "Ромео, Жульетта" жүжгийг ирэх сарын 6, 7, 8-нд үзэгчиддээ зориулах юм. Уг жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулснаар тоглоно.

   Түүнчлэн Грекийн алдарт зохиолч Софоклын сонгодгуудын нэг болох "Эдип хаан", Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений "Хүүхэлдэйн байшин" буюу "Нора", алдарт Мигель Сервантесын "Кихот ноён" , У.Шекспирийн "Гамлет", Францын алдарт зохиолч В.Хюгогийн "Парисын дарь эхийн сүм" жүжгийг тус тус үзэгчдэд хүргэх юм. Энэхүү жүжгийн өдрүүдэд зориулсан энгийн болон багц тасалбар худалдаанд гарч эхэллээ. Энгийн тасалбарын үнэ 10-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сонгодог багц тасалбар 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

А.Марал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.