Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МЭНДЧИЛГЭЭ
Нийгэм

МЭНДЧИЛГЭЭ

Урлаг Урлаг06/03/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mendchilgee8724348242017-03-06-13-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндийг Монголын сайтын холбооны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хэвлэл мэдээллийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм нөхөддөө өргөн дэвшүүлье.

Мөн энэ салбарыг хөгжүүлэхэд өөрийн авьяас билэг, эрдэм ухаан, залуу насаа зориулан ажилласан ахмад сэтгүүлчид, манай салбарыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ сайн сайхныг хүсье. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй цахим сэтгүүлзүй бол 104 жилийн түүхтэй Монгол Улсын сэтгүүл зүйн отгон салбар мөн.

Монголын сайтын холбоо хэмээх их айлд одоогоор 110 сайт элсэн орж, хүсэл зорилго, эрх ашгаа нэгтгэн найм дахь жилдээ хамтран ажиллаж байна. Манай хамт олон цахим салбарт ажиллаж байгаа бусад нөхөдтэйгөө хамтран сүүлийн 10 жилд шинэ тутам үүсэн хөгжиж буй салбараа өлгийдөн авч, өсгөн бойжуулах ажилд чармайн хичээж ирсэн бол угтан золгож буй 10 жилд цахим салбарынхаа сэтгүүлчид, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах, мэдээ мэдээллийнхээ чанарыг нэмэгдүүлэхэд гойд анхааран ажиллаж байна.

Тиймдээ ч Монголын сайтын холбооноос энэ жилийг оюуны өмчийг дээдэлж, мэдээний хулгайтай тэмцэх жил болгон зарлаад байна. Дэлхий нийтээр интернэт хөгжсөн мэдээллийн эрин зуунд илүү хариуцлагатай, илүү мэргэшсэн, илүү иргэнлэг сэтгүүлзүйг хөгжүүлэн төлөвшүүлж эх орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө бид хичээн ажиллах болно.

Цахим сэтгүүлзүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай.

Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү

2017.03.06

  • 1
  • 2

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.