Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн алдарт киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулах гэж байна.
Нийгэм

Дэлхийн алдарт киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулах гэж байна.

Урлаг Урлаг06/03/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1113946677982017-03-06-17-36[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Бид киног цогцоор нь үздэг… Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриа гээд нэг дор бүхнийг хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг. Кино урлаг үүсч хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь аливаа уран бүтээлчдийн дуртай сэдвийн нэг билээ.

   Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваа-Зоригийн санаачлагаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж гайхалтай бэлэг барьж байв.

   "Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Playing Love" хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болжээ.

   "Мандухай Сэцэн Хатан"-ы сүр хүч, "James Bond"-ын хурц рок, "Оддын дайн"-ы Эзэнт гүрний марш зэрэг олон гайхалтай хөгжмийг ёочин, ятга, их хуур зэрэг уламжлалт болон барууны сонгодог хөгжмийн зэмсгүүдтэй морин хуурын хоёрхон чавхдас хоршиж, хосолж, хөгжөөн дуурьсгах өдөр 3 сарын 7,8-нд The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд та бүхнийг урьж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026

ФОТО: “Red Show”-наас

28/06/2026

ФОТО: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-аас

28/06/2026

Соёлын ажилтнууд танка, шүтээн зургийг сэргээн хамгаалах арга зүйд суралцжээ

28/06/2026

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.