Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан дүрмийн эзэн” тодорлоо
Нийгэм

“Алтан дүрмийн эзэн” тодорлоо

Урлаг Урлаг06/03/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_7009679069712017-03-06-17-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний сэтгүүлзүй үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн тохиож байгаа энэ өдөр Чингис зочид буудлын Тэмүүжин танхимд “Сэтгүүлзүй – 104 жил” ёслолын ажиллагаа боллоо. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 06-нд Монголын сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгон жил бүр тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны VII Их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэх болжээ.

   Энэ жилийн ёслолыг манай улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн удирдах төв байгууллага болох МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээсэн бөгөөд Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойг тохиолдуулан тус салбарын хүндтэй ахмадууд болох МУСГЗ Б.Лигдэн, МУСГЗ Д.Дорждулам, МУСГЗ М.Шийрэв нарт “Алтан өргөмжлөл” хүртээж хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр 82 настай, ахмад сэтгүүлч Д.Дорждулам гуай үг хэлэхдээ, Би малын эмчээс сэтгүүл зүйн салбар луу орж ОХУ-ын Москвад суралцаж сэтгүүлч болсон хүн. Энэ мэргэжилдээ чин үнэнчээр өнөөг хүртэл 50 гаруй жил зүтгэж байна. Миний бие Москвад хоёр ч удаа сурвалжлагч, Латин Америк болон Куба улсад 4 жил сурвалжлагчаар тус тус ажиллаж байлаа. Залуу сурвалжлагч, сэтгүүлч та бүхэнд захиж хэлэхэд энэ мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, үзэг нь хурц байх болтугай” хэмээн онцолсон юм.

МСНЭ-ийн дээд шагналууд болох Ж.Цэвээн, Д.Бодоо, Ц.Намсрай, М.Цэрэнжамц нарын нэрэмжит шагналтай зэрэгцэн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит  “Алтан дүрмийн эзэн” мэдээний шилдэг сурвалжлагчийн шагнал 2016 оноос эхэлж тус агентлаг МСНЭ-тэй хамтарч шинээр бий болгосон юм. Уг шагналыг сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн биечлэн бэлтгэдэг шилдгийн шилдэг сурвалжлагч нарт олгодог.

МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ Б.Ганчимэгтэй уулзаж түүний сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр, “Юуны өмнө энэ салбарт ажиллаж сайн, муу хэлүүлж байгаа Монголынхоо үе үеийн бүх сэтгүүлчиддээ Монголд мэргэжлийн сэтгүүлзүй үндэс сууриа тавьж, үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Монголын сэтгүүлзүйн хувьд түүхэн  тэмдэглэлт өдөр. Мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит  “Алтан дүрмийн эзэн”-ээр мэдээний шилдэг 3 сурвалжлагчийг бид жил бүр тодруулдаг уламжлалтай” гэв.

Энэ жил тус шагналын эзнээр 25-р суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул, iToim сайтын сэтгүүлч Г.Улсболд, гэрэл зургийн сэтгүүлч Б.Бямба-Очир нар тус тус тодорч шагналаа гардан авсан юм.

Энэ үеэр iToim сайтын сэтгүүлч Г.Улсболдын сэтгэгдлийг авлаа. “Хэвлэл мэдээллийн ууган байгууллагын нэг МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит шагнал “Алтан дүрмийн эзэн” болсондоо баяртай байна. Би МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр 2011 онд төгссөн. 2010 оноос “Үндэсний шуудан” сонинд мэдээний сурвалжлагч болж мэдээ бичиж эхэлж байлаа. Шуурхай мэдээллийн эх сурвалжаа олж авах гэдэг нэн чухал байдаг. Мэдээ бол сэтгүүл зүйн анхдагч нь төдийгүй сэтгүүлчийн ур чадвар, мэдрэмжийг илэрхийлдэг” хэмээн ярьж байв.

Энэхүү ёслолын үеэр МСНЭ-ийн дээд шагналаар зарим сэтгүүлчдийг шагнасан бөгөөд Зохиолч, нийтлэлч С.Лочинг МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээний нэрэмжит шагналаар, доктор, профессор До.Цэнджавыг МСНЭ-ийн дээд шагнал Д.Бодоогийн нэрэмжит шагналаар, сэтгүүлч Н.Лутбаярыг МСНЭ-ийн нэрэмжит шагналаар тус тус шагналаа.

Мөн 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй сэтгүүлзүйн анхдагчдыг батламжлах ажлын хүрээнд сэтгүүлч Ж.Нэргүйг “Монгол Улсын хэвлэлийн анхны төлөөлөгч” мөн болохыг батламжилсан батламж гардуулсан юм.

Д.ӨЛЗИЙ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MONTSAME.MN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Эмили Блант, Стэнли Туччи нар Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

01/05/2026

“YG” энтертайнмент ирэх намар таван гишүүнтэй шинэ хөвгүүдийн хамтлагаа танилцуулна

01/05/2026

Оросын эсрэг киногоор “Оскар”-ын шагнал хүртсэн найруулагчийн цом нисэх буудалд алга болжээ

01/05/2026

Монгол банхар “Гуо шоу-2026” олон улсын нохойн үзэсгэлэнд оролцжээ

01/05/2026

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” үзэсгэлэнг дэлгэлээ

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.