Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Намянжү хотод Монголын урлаг, соёлыг сурталчилсан тоглолт болно
Нийгэм

Намянжү хотод Монголын урлаг, соёлыг сурталчилсан тоглолт болно

Урлаг Урлаг14/03/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17310491_1349547768453091_898088300_o_201703130124235756386282017-03-14-09-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  

БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хотууд соёл, урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжү хотод манай улсын соёл, урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг байна. Уг хотхонд жил бүр монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж. Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт өнөөдөр СТӨ-нд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Намянжү хот, Улаанбаатар хот болон UBS телевиз гэсэн 3 тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

   Энэ үеэр Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 120 гаруй уран бүтээлч бүртгүүлээд байна. Үүн дотор Намянжү хотод өмнөх жилүүдэд болсон тоглолтод оролцож байсан ч уран бүтээлч бий, анх удаа бүртгүүлсэн хүн ч олон бий. Бид сонгон шалгаруулалт зарлахдаа төрөл заагаагүй. Үндэсний хөгжмийн бүх төрлөөр бүртгэсэн. Дээр нь Намянжү хотод байдаг соёлын хотхонд зөвхөн хөгжимчдийн уран бүтээл тавигддаггүй. Морин үзүүлбэр бас бий. Тиймээс 10 гаруй уран бүтээлчтэй морин циркийн үзүүлбэр үзүүлнэ. Энэ жил бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ мэргэжлийн багш, судлаач, хөгжмийн зохиолчдоор бүрдүүлсэн. Сонгон шалгаруулалт 3 дугаар сарын 15,16-ны өдөр Соёлын төв өргөөнд явагдана.” гэлээ.

   Намянжү хотын Соёл, аялал жуулчлалын газрын дарга Жон Хэ Гён хэлэхдээ “Манай хотод байрладаг Монголын соёлын хотхонд Чингис хаанаас эхлээд Монголын хаад, үндэстэн угсаатны зан заншил, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхим байдаг. Үүнээс гадна монгол ардын дуу, бүжиг, хөгжим зэргийг үзүүлдэг язгуур урлагийн тоглолтыг жил бүр тогтмол 8 сарын хугацаанд явуулдаг. Энэ жилийн тоглолт 4 дүгээр сарын дундаас 11 дүгээр сарыг дуустал явагдана.” хэмээн ярилаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.