Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гавьяатын гэнэтийн бэлэг ээжүүдэд таалагдав
Нийгэм

Гавьяатын гэнэтийн бэлэг ээжүүдэд таалагдав

Урлаг Урлаг14/03/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ac2880e2d08e583ffac53dba43b802688287ebd77161325722017-03-14-19-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Х.Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмэх нь бий. Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Батбаасан захирал дүү шигээ моринд “донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. Ийнхүү тээврийн жолооч аав, морин спортын анхны дасгалжуулагч  ээжийн нөлөө хөвгүүдээ уруу татаж орхисон юм билээ.

   Удмын хурдан морины тоосонд хийморь сүлдээ даатгасан улс, эднийхэн. Цэрмаа мастерын аав Х.Төмөржаа нутаг орондоо нэртэй, цуутай уяач байсан гэдэг юм билээ. Тиймдээ ч Цэрмаагийн бага нас хурдан морины нуруун дээр өнгөрч улмаар ажил амьдралынх нь салшгүй хэсэг болсоор өдийг хүрчээ.

    Морин спортын зууны шилдэг эмэгтэй тамирчин, спортын мастер Т.Цэрмаа нь 1966-1983 онд Монгол улсын шигшээ багийн тамирчин, 1983-1991 онд Морин спортын дасгалжуулагч, 1991-2005 онд зөвлөх дасгалжуулагч, 2005 оноос Морин спортын “Алтай” клубт морь сургагч дасгалжуулагчаар ажиллаж байгаа манай ахмадуудын нэгэн юм. Тэрээр морин спортын тэмцээнд 200 гаруй удаа оролцож байснаас техник спортын 2,3,4-р спартикиадын аварга, Улсын найман удаагийн аваргын эзэн. Мөн морин спортын саад харайлтын төрлөөр эх орны дээд  амжилтыг “Чандага” дуудлагатай шарга мориороо 1976,78 онуудад саадны өндрийг 145 см өргөнийг 160 см болгон шинэчлэн тогтоож байжээ. Түүний амжилтын түүхийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Алтан гадас, Олимпийн хорооны “Алтан од” медалиар хоёр удаа, Биеийн тамирын тэргүүний ажилтан, 1997 оны Манлай эмэгтэй, 1998 оны Манлайлагч эмэгтэй, Монгол морин спорт уралдааны холбооны дээд шагнал  Манлай хүлэгч, МУ-ын Гавьяат тамирчин юм.

    Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэн, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сангаас хамтран зохион байгуулсан “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүнд Гавьяат Т.Цэрмаа охины хамтаар саатан баярласан аж. 100 ээжийн буян заяа хурсан цэнгүүнээр сэтгэл нь догдолсон Т.Цэрмаа гэнэтийн бэлгийг барьсан юм. Тэрээр гурван азтай ээжийн зардлыг дааж, Итгэлт хамба руу аялуулахаар болжээ. Ямартаа ч баяр дээр баяр нэмсэн энэ үдэш азтан болсон ээжүүдэд гавьяатын гарын бэлэг ихэд таалагдав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.