Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Өөх худалдаж авна” жин хасах тэмцээний бүртгэлийг 7 хоногоор сунгалаа
Сонгодог уран зохиол

“Өөх худалдаж авна” жин хасах тэмцээний бүртгэлийг 7 хоногоор сунгалаа

Урлаг Урлаг15/03/2017Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
915b317abc0d5425c7b1d39d5690b2344456959832017-03-15-11-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урин дулаан болж хэн хүнгүй сэтгэл тэнэгэр алхах сайхан цаг наашилжээ. Өөртөө итгэлтэйгээр эрч хүчтэй алхалж явна гэдэг эрүүл хүний шинж. Гэвч илүүдэл жин таныг  зовоогоод байна уу? Тэгвэл та удахгүй илүүдэл жиндээ баяртай гэж хэлэх  болж дээ.

Учир нь сүүлийн үед сошиал ертөнцөөр “Өөххудалдаж авна “ гэсэн сонирхолтой нэртэй жин хасах тэмцээнийг Голден жим фитнес клубээс зохион байгуулах гэж байна.Бид энэ сонирхолтой нэртэй тэмцээний талаар Голден жим фитнес клубын захирал Ц. Баянмөнхөөс асууж тодруулсан юм.

Сур: Сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлэв үү та?

Ц. Баянмөнх –Баярлалаа.Сар шинэдээсайхан шинэллээ. Нийт уншигчиддаа ирж байгаа Алтан унжлагат тахиа жилдээ эрүүл энх байж , юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөн дэвшүүльеэ. Их сайхан өнгөтэй жил ирлээ дээ.

Сур: Цагаан сар болохоор айл болгон  идээ ундаагаар бялхаж  элбэг дэлбэг сайхан байдаг л даа. Гэвч хүмүүс ялангуяа хүүхнүүд маань их идчихвэл жин нэмэгдээд хэцүү байдаг гээд юм юмнаас жаахныг хүртэж байгаа харагддаг.  Харин энэ цаг үетэй таарч танай фитнес клубээс “ Өөх худалдаж авна ” гэсэн өвөрмөц нэртэй сонирхолтой жин хасах уралдааныг зохион байгуулах гэж байгааг танай клубын нүүр номноос олж мэдсэн л дээ. Энэ талаар тодруулах гэсэн юм.

Ц. Баянмөнх–Манай фитнес клуб олон удаа жин хасах уралдааныг зохион байгуулж байна. Урд нь “ Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ? ”гээд 11 удаа жин хасах тэмцээнийг зохион байгуулж 2 ч удаа автомашины эздийг тодруулж байсныг манай уншигчид сайн санаж байгаа байх. Хамгийн сүүлдбаг хамт олноороо илүүдэл жингээ хасах “ Super Team” уралдааныг зарлаж саяхан ялагчидаа тодруулан багаараа Байгаль нуур, Итгэлт Хамба, Улаан – Үүд  рүү явах аялалын эзэд болцгоолоо. Харин энэ удаа арай өөр уралдааныг зарлаад байгаа юм. Та илүүдэл жинтэй бол манай клубт ирээд өөхөө зарах боломжийг бид олгож байна.

Сур: Бид чинь малын өөх л худалдаж авдаг болохоос биш хүний өөхийг худалдаж авдаг гэдгийг одоо л сонсож байна / инээв./

Ц. Баянмөнх – Тэмцээний маань шалгаруулалт болохоор 1 кг өөхийг эзэлсэн байраар нь үнэлэх юм. Нэгдүгээр байранд орсон хүний 1 кг өөхийг 50 мянган төгрөгөөр тооцож худалдаж авна гэж байгаа юм. Хоёрдугаар байранд орсон хүний 1 кг өөхийг 30 мянган төгрөгөөр худалдаж авах гэх жишээгээр эхний 5 байранд орсон хүмүүст ийм боломж олгож байнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл та шатаасан өөхнийхөө хэмжээгээр мөнгөө аваад дээр нь сайхан бие бялдартай болж , эрүүл зөв  амьдрах  ухаанд суралцах олон мэдээллүүдийг уг тэмцээнээс олж авах боломжтой юм.

Сур :Жишээ нь би 20 кг өөхийг шатааж чадвал сая төгрөгтэй болно гэсэн үг үү? Хэдий хугацаанд би энэ өөхийг шатааж чадах бол ?

Ц. Баянмөнх–Тиймээ. Тэмцээн маань 4 дүгээр сарын 15 хүртэл  үргэлжилнэ. Энэ хугацаанд таны шатаасан өөхний хэмжээг Танита гээд хүний биеийн бүтцийг тодорхойлдог аппаратаар нарийвчлан тооцож дүнг гаргана гэсэн үг. Үнэхээр та энэ хугацаанд 20 кг өөхшатааж чадсан бол сая төгрөгөөр өөхөө бидэнд худалдчихлаа гэсэн үг.

Сур :Та  эрүүл зөв амьдрах талаар илүү мэдээлэлтэй болно гэлээ.

Ц. Баянмөнх – Тиймээ. Уралдаанд оролцож буй хүн бүрт зориулсан хоолны хөтөлбөр, дасгалын программ, амралтын дасгал гээд тухайн хүнд хэрэгтэй цаашлаадгэр бүл үр хүүхэд нь хэрэг болох эрүүл амьдрах ухаанд суралцах талаар гарын авлага бэлдэж өгөх юм.

Сур :Жин хасна гэдэг дасгал хөдөлгөөн хоололтоо зохицуулна гэсэн үг үү?

Ц. Баянмөнх –Жин хасна гэдгийг энгийнээр ойлговол калори ихтэй зүйл идэхээ багасгаж, калорийн шаталтыг нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм л даа. Дасгал хөдөлгөөн хийх нь жин хасахад чухал үүрэгтэй, калори шатаадаг  юм. Гэвч биеийн дасгал хөдөлгөөнөөс гадна зөв хооллолт нь жингээ хасахад нөлөөлөх чухал зүйл болдог.Хамгийн гол нь бодисын солилцоог сайжруулснаар калорийн шаталтыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Энэ тал дээр манай багш дасгалжуулагчид, эмч нар, хоолны зөвлөхүүд хүн бүртэй тулж ажиллах юм.

Сур :Тэмцээнд хүмүүс хэрхэн бүртгүүлэх вэ?

Ц. Баянмөнх –Голден жимийн бүх салбар дээр 3 сарын 1 нээс 18 – нийг  хүртэл бүртгэж байна. Эхний бүртгүүлсэн 20 хүн уг тэмцээнд 20 хувийн хөнгөлөлттэй бүртгүүлэх боломжтой байгаа. Мөн фэйсбүүк уралдаан зарласан байгаа. Хамгийн их лайк, шейрцуглуулсан нэг азтан үнэ төлбөргүйгээр уг тэмцээнд оролцох боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 88113575, 88057155, 77770099  дугаарлуу залгаж асууж лавлаарай.

Сур :Үнэхээр сонирхолтой тэмцээн болох байх гэж миний хувьд бодож байна. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Ц. Баянмөнх – Баярлалаа. Эрүүл эрч хүчтэй амьдрахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болно. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. Өөхөө худалдаж өөртөө хөрөнгө оруулаарай. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.