Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Д.Гантулга гишүүний “Залуу малчдаа дэмжих аян” Өвөрхангай аймагт үргэлжлэлээ
Нийгэм

Д.Гантулга гишүүний “Залуу малчдаа дэмжих аян” Өвөрхангай аймагт үргэлжлэлээ

Урлаг Урлаг15/03/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
16166221182017-03-15-13-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УИХ-ын хамгийн залуу гишүүн хэмээх тодотголтой Д.Гантулга гишүүн "Залуу малчдаа дэмжих аян" эхлүүлж хөдөө орон нутагт ажиллаж байгааг бид өмнөх өдрүүдэд мэдээлж байсан. Тус аяны хоёр дахь хэсэг Архангай аймгаас эхэлсэн бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллажээ.

   "Залуу малчдаа дэмжих аян"-ны үндсэн зорилго нь малчин залуусаа дэмжихэд чиглэгдэж байгаа. Тийм учраас аймаг бүрээс нэг залуу малчин гэр бүл сонгож 50 эм төлөг хандивлаж байгаа юм. Мөн аяны хүрээнд Төрийн албан хаагчид, оюутан сурагчдад тус тусын хамааралтай сэдвээр лекц уншиж, санал бодлоо солилцон ярилцах, Монголын морин спорт залуу уяачдын холбооны салбар холбоодыг байгуулах зэрэг олон ажил давхар өрнөж байна.

   Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болсон энэ өдрийн уулзалт арга хэмжээнд 1000 гаруй иргэд оролцсон. Мөн аймгийн морин спорт залуу уяачдын холбооны тэргүүнээр Д.Батбилэг сонгогдсон байна. УИХ-ын чуулган завсарласан энэ үед гишүүд өөрсдийн сонгогдсон тойрогтоо ажилладаг нь тогтсон хэвшил гэхэд болно. Энэ байдлыг Д.Гантулга гишүүн эвдэж УИХ-ын гишүүд зөвхөн тойрог төлөөлдөггүй төр төлөөлдөг гэдгийг харуулж 21 аймагт ажиллаж байгаад орон нутгийн удирдлага болон иргэд ихээхэн талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байна. Аян маргааш Баянхонгор аймагт үргэлжилнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Зэрлэг амьтны хошин зургийн шилдэг бүтээл тодров

01/05/2026

Зураач С.Баярбаатар Монголын дүрслэх урлагийн “Алтан үе”-ийн түүчээ болсон уран бүтээлчдийн дүр төрхийг мөнхөлжээ

01/05/2026

“Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна

01/05/2026

Сонгодог хөгжмийн бүх Японы аварга Б.Мишээл аавтайгаа хамтран тоглолт хийнэ

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.