Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээнд хотын дарга оролцлоо
Уртын дуу

“Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээнд хотын дарга оролцлоо

Урлаг Урлаг20/03/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2_201703190440107365240242017-03-20-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээг  өнөөдөр зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Монгол Улсад суугаа Казахстаны иргэд уригдан оролцсон юм.

   Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Та бүхний эртнээс уламжлан ирсэн баяр болох Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон аймаг бусад хот суурин газарт оршин сууж, ажиллаж амьдарч буй нийт Казах иргэд та бүхэнд нийслэлчүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Наурыз бол өвлийг өнтэй давж, удаан хүлээсэн хаврын урин цагтай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог билээ. Наурызын баярт дэлхий ач холбогдол өгч, бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Энэ дагуу Монгол Улсын төр засаг, хэвлэл мэдээллийн байгууллага өндөр ач холбогдол өгснөөр баярын утга агуулга өргөжиж байгаа бөгөөд уламжлалт, шинэчилэлтийг хослуулан хот хөдөөд өргөн дэлгэр тэмдэглэх боллоо. Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт, өөрчлөлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй авьяас билэгт зорьсондоо тууштай Казахын иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Казах иргэдийн дотор Улсын болон Хөдөлмөрийн баатар цолтон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шийнжлэх ухаан боловсролын салбараас олноор төрөн гарсныг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсад аж төрж амьдран суудаг казах иргэд хэл, соёл, ёс заншлаа үндэсний уламжлалт төрхөөр нь эрхэмлэн хадгалж хойч үедээ өвлүүлэн уламжилж, орчин үетэйгээ хослуулан хөгжүүлж байгаа нь Казахын ард иргэдийн хичээл зүтгэл Монгол Улсын Засгийн газраас үндэсний цөөнхийн талаар явуулж ирсэн зөв бодлогын үр дүн билээ. Үндэсний уламжлалт Наурызын баяраа тэмдэглэж буй нийт Казах иргэд та бүхэн золгож буй шинэ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх өлзийтэй ерөөл дэвшүүлье” хэмээн хэллээ.

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимулы Кобландин “Наурызын баярын хүрээнд түүх, хувь заяа нэгтэй хөрш Казахстан, Монголын харилцаа холбоо найдвартай түншийн түвшинд хөгжиж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ирээдүйд ч хоёр орны маань хамтын ажиллагаа бэхжин гэдэгт итгэлтэй байна.Өнөөдрийн арга хэмжээнд тусгайлан ирж, баярыг маань хуваалцаж, дуу хуураа өргөн барьж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Дорнод Казахстан мужийн филармонийн хамт олон, концертыг хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, «Зиг-Заг» компани болон бусад байгууллага, иргэдэд талархлаа илэрхийлье” гэв.

2010 оны хоёрдугаар сарын 19-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу, «Наурыз»-ыг олон улсын баяр болгон зарласан. Жил болгон дэлхийн олон орон, үүний дунд Монгол Улсад ч мөн Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гудамжны бүжгийн хамгийн том наадам “UB Dance” фестиваль боллоо

17/06/2025

1.3 метр өндөртэй Labubu дуудлага худалдаагаар 150,000 мянган ам.долларын үнэд хүрлээ

17/06/2025

“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино “Сиднейн кино наадам”-д шалгарлаа

17/06/2025

Соёлын биет бус өвийн 2024 оны шилдэг өвлөн уламжлагчид шагнал гардууллаа

17/06/2025

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.