Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийслэлийн залуучууд хөгжлийн хөтөлбөртэй болно
Нийгэм

Нийслэлийн залуучууд хөгжлийн хөтөлбөртэй болно

Урлаг Урлаг20/03/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b2_20170319120209.jpg8405107482017-03-20-18-23[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.1 дэх хэсэгт "Нийслэлийн залуучуудын талаар баримтлах  бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Тус хөтөлбөрийн төсөлд олон талын саналыг тусгах зорилгоор нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллага, оюутан сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг 40 гаруй байгууллагын оролцоотойгоор хөтөлбөрийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хөтөлбөрт  тусгах санал бодлоо илэрхийлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бий болгож, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, нийт залуучуудад урлагаар дамжуулан эерэг хандлага төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, зэрэг чухал асуудлыг хөндсөн юм.Мөн тухайн хөтөлбөрт хамаарах насны бүлгийг 15-35 насны залуучууд гэж авч үзэх нь зүйтэй хэмээн оролцогчид санал нэгдэв.

   Уг хөтөлбөр нь залуучуудын хөгжлийн тулгуур индекс болох залуучуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд ба амгалан тайван байдал, эерэг хандлага, улстөрийн болон нийгмийн оролцоо гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Нийслэлд анх удаа "Нийслэлийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлснээр залуучуудын эрүүл амьдрах, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг болно.Мөн хотын хөгжил, соёл, тохижилт төдийгүй бүх шатанд залуучуудын оролцоо дээшилж, залуучуудын хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч ажлын үр дүн нэмэгдэнэ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026

Э.Оюунболд (Noubold): Театрын тайзнаа өөрийгөө шинээр нээж байна

27/02/2026

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.