Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Солонгос киноны дам хордолт илэрч эхэллээ
Уртын дуу

Солонгос киноны дам хордолт илэрч эхэллээ

Урлаг Урлаг24/03/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bdfd4520a50aa37d50f5276f9d39b1b0_12008438827422017-03-24-09-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Энэтхэг улсын иргэн С.Кумар телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ юу гэж ярьсан талаар эхлээд дурьдая. Тэрбээр “Монгол Улсад нэг орны кино маш их гардаг. Нэр дурьдаад яахав, хамаагүй болохгүй байх. Монголчууд цагаан сэтгэлтэй.
Цаанаа ямар ч хар буруу санадаг хүмүүс биш. Би хадам ээжийгээ тэгнэ, түүнээс өшөө авна, бага бэрийг ингэнэ гэсэн асуудал Монголд байдаггүй шүү дээ. Харин нэг зүйлийг хүнд байнга үзүүлээд байвал өөрийн эрхгүй дагаж хийх магадлал өндөр. Дам тамхидалт гэж байдаг даа. Би тамхи татдаггүй ч гэсэн татдаг хүний дэргэд зогсч байвал надад нөлөөлнө биз дээ. 
 
Яг үүнтэй адил. Ямар кино үзэх нь хувь хүний л асуудал байх. Гэхдээ Монголд байхгүй асуудлыг үзээд байх ямар шаардлага байна аа. Байхгүй асуудлыг бий болгох аюултай шүү дээ. Энэтхэгт бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг маш сайн хянадаг. Телевизүүд гадны гэлтгүй дотоодын киногоо ч гэсэн зөвшөөрөл авч байж гаргадаг. Үүнтэй адил Монголын хэвлэл мэдээллийг хянадаг газар нь ч гэсэн энэ тал дээр сайн ажиллаасай гэж бодож байна” хэмээн ярьж байна билээ. Гадны нэг иргэн л манай асуудлыг олж хараад, яриад байна шүү дээ. Гэтэл бид өөрсдөө яаж байна, гадны кинонуудыг ямар ч шүүлтүүргүйгээр телевизүүд гаргасаар байгаа. 
 
Тэр дундаа Солонгосын олон ангит киног баруун солгойгүй гаргадаг. Өнөөх кинонуудын ихэнх нь гэр бүлийн хэрүүл, бие биенээ үзэн ядсан, өс хонзон авсан сэдэвтэй. Хадмуудаа, бэрээ, хүргэнээ үзэн ядна. Цаашлаад том, бага бэр, хүргэнээрээ хуваагдаад, нэгийгээ чадаж, хорлож, өс хонзон санах жишээтэй.
…Дунд сургуулийн охидууд нэгийгээ дээрэлхэж, “Үхмээр байна уу” гэж шилэн хүзүү рүү нь алгадах боллоо. Энэ чинь Солонгос киноны нөлөө шүү дээ. Уг нь телевизийн нэвтрүүлгийн тэдэн хувийг кино эзэлнэ. Тэдэн минут сурталчилгаа явуулна. Эфирийн цагийнхаа тэдэн хувьд нь  үндэсний контент гаргах ёстой гэсэн ерөнхий журам маягийн юм бий. Гэхдээ телевизүүд үүнийгээ ч дагахгүй байна…
Манай Монголд тийм зүйл байдаг бил үү. Саяхныг болтол бид хүүгээ, охиноо тийм хүнтэй суулгахгүй, ийм ч ядуу, гуйлгачин гэж ханддаг байсан бил үү.  Бүр нэг хэтийдсэн баян, эрх мэдэлтэй хүмүүс нь зарим тохиолдолд тийм зан араншин гаргаж байсан нь хаашаа юм гэхээс. Гэтэл сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд юм л бол хүүхдээ тэрэнтэй ч суулгахгүй, энэнтэй ч ойртуулахгүй. 
 
Тэдний хүүхэдтэй л суувал таарна гэх байдлаар ханддаг, эрх чөлөөг нь хааж, боомилдог болж эхэллээ. Монголын кино уран бүтээлчид хүртэл өнөөх Солонгос киноны хэв маягийг дууриаж эхэллээ. “Баян Базартай л суух байсан юм. Энэ нэг халтар юм миний охиныг жаргаахгүй” ч гэж байх шиг. Тэгээд баахан өс санасан, түүнийг цахим хуудсаараа илэрхийлсэн, баян болж байгаад бусдыг өт хорхой болгоно гэсэн бодолтой залуучууд хэт олширч эхэллээ. Арай л дунд сургуулийн хүүхдүүд “Том ах аа” гэж нэгнийгээ дуудах дээрээ тулчихаад байна. Том бэр нь бага бэрээ адалдагтай адилавтар хэрэг ч манайд гарах болсон. Дунд сургуулийн охидууд нэгийгээ дээрэлхэж, “Үхмээр байна уу” гэж шилэн хүзүү рүү нь алгадах боллоо. 
Үргэлжлэлийг эндээс
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.