Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр тохиож байна
Нийгэм

Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр тохиож байна

Урлаг Урлаг25/03/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_20170324121027_10008123295602017-03-25-14-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх,  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм. 

    2016 оноос хойш уламжлан болгон манай байгууллагын зүгээс “Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгон, гэр бүлд зориулсан 8 удаагийн цуврал сургалт, лекц, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, шүлгийн болон захиа бичлэгийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор  нийтдээ 20-30 мянган хүнийг хамруулсан. 

    НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоос гадна Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгасан. Энэ сарын сүүлийн долоо хоногийн Ням гараг буюу 3-р сарын 26-нд тохиох гэр бүлийн өдрийг бидний зүгээс “Уулзах газар танайд” уриан доор тэмдэглэж байна. Энэхүү гэр бүлийн өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, номын сан очих, амралт сувилалд явах, гэр бүлээрээ хурал хийх, спортоор хичээллэх, музейгээр зочлох, гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулаарай. 

    Гэр бүлийн өдрөөр юу хийж өнгөрүүлэх, хэрхэн тэмдэглэхээ мэдэхгүй байгаа, нийслэлд гэр бүлд чиглэсэн хөнгөлөлт урамшуулал хаана байгаа, гэр бүлээрээ очихыг хүссэн газар байгаа боловч хаяг байршил, урамшууллыг мэдэхгүй байгаа хүмүүс дараах линкээр орж мэдээлэл аваарай гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

22/07/2026

“Сэтгэлийн өнгө-2” үзэсгэлэн дэлгэж байна

22/07/2026

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

22/07/2026

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026

G-Dragon: Соёлын өвийг хамгаалах нь ирээдүйн энх тайвны үндэс

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.