Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Номоо солилцъё” өдөрлөг бямба гаригт Сүхбаатарын талбайд болно
Нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг бямба гаригт Сүхбаатарын талбайд болно

Урлаг Урлаг28/03/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17636906_774883472670969_4146385935163392883_o387659342017-03-28-18-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт төв талбайд зохион байгуулсаар байгаа билээ.

   Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг 4-р сарын 1-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд Нийслэлийн иргэдэд зориулсан тус үйл ажиллагааны зохион байгуулалтыг улам сайжруулах үүднээс залуучуудын оролцоог нэмэдүүлсэний зэрэгцээ өдөрлөгт оролцсон эхний 200 хүнд гарын бэлэг бэлтгэсэн байна. Энэ дашрамд дуулгахад өнгөрсөн сард номоо солилцохоор төв талбайд залуучууд болон зохиолчид ирсэний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжыг олгосонд ихэд талархаж байсан юм. Түүнчлэн өдөрлөгт хүрэлцэн ирсэн 300 орчим иргэдийн олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан юм. Ингээд эрхэм уншигч та бүхнийг 4-р сарын 1-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Домогт гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч Ц.Энхманлай энэ өдөр 70 нас хүрэх байлаа

27/09/2026

Т.Үжингүнж “Алтан эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

27/09/2026

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026

16 настай Нене Рояал “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагч боллоо

26/09/2026

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.