Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Азтай бадарчин” наадмын шилдэг “Эрэгтэй жүжигчин”-д нэр дэвшигчид
Нийгэм

“Азтай бадарчин” наадмын шилдэг “Эрэгтэй жүжигчин”-д нэр дэвшигчид

Урлаг Урлаг29/03/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Aztai_badarchin_ner_devshigchid9009157072017-03-29-13-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын хошин урлагийн салбарт ажил амьдрал, авъяас билэгээ зориулан яваа эрэгтэй уран бүтээлчид цөөнгүй байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэгвэл тун удахгүй тэдгээр уран бүтээлчдээс шилдэг нэг уран бүтээлч олон нийтийн санал хураалтаар тодорч “Азтай бадарчин” алтан цомын эзэн болно. Тодруулбал хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг "Азтай бадарчин" Монголын хошин урлагийн их наадам эргэж ирсэн нь энэ юм.

   Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй "Азтай бадарчин" наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

   Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй "Азтай бадарчин" наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-ны 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно. Ингээд эрхэм уншигч та http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочилж “Шилдэг эрэгтэй жүжигчин төрөл”-д нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрстэй танилцаж саналаа өгөх боломжтой.

   Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаар захиалаарай.

Эрхэм уншигч та өөрийн дэмжиж буй оролцогчдоо саналаа өгөх бол http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочлоорой…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026

Жүжигчин Колин Фёрт 66 нас хүрлээ

10/09/2026

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.