Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Залуу малчдаа дэмжих аян” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Сонгодог уран зохиол

“Залуу малчдаа дэмжих аян” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Урлаг Урлаг29/03/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
caafed9d942b100a6ec89ca6f144acd6755753192017-03-29-18-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Энэ удаагийн парламентийн буюу 2016-2020 оны хоорондох УИХ-ын хамгийн залуу гишүүн болж Хэнтий аймгийн 42-р тойргоос сонгогдсон Дорждугарын Гантулга  “Залуу малчдаа дэмжих аян” төсөл санаачлан хэрэгжүүлж Монгол орноо бүтэн тойроод дууслаа. 21 аймагт ажиллах төлөвлөгөөтэй байсан ч Сүхбаатар аймагт хорио цээр тогтоосны улмаас 20 аймагт биечлэн ажиллаа. 20 аймгийг 24 хоногийн хугацаанд 8 мянга наруй км туулж, 108 удаагийн уулзалтаар 30 гаруй мянган хүнтэй 150 цаг уулзаж, их хурал, засгийн газрын шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултад хариулж санал бодлоо солилцлоо.

   Монгол улсын долоон удаагийн парламентад тойрог төлөөлж сонгогдсон 500 гаруй гишүүн байтугай төрийн гурван өндөрлөг ч нэг удаагийн явалтаар Монгол орноо бүтэн тойрч өдрийн арван цагийн шахуу хөтөлбөртэй орон нутгийн иргэдтэй салбар бүрээр нь биечлэн уулзаж байсан түүх үүнээс өөр үгүй бизээ. УИХ-ын чуулган завсрласан өдрүүдэд гишүүд гадаад дотоод явж амарч зугаалж, эмчлүүлж сувилуулж, цөөнхөн хэд нь сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдтэй хоёр цаг уулзаад нутгийн байгалийн сайхныг үзэж, дайлуулж цайлуулаад буцдаг. Тэгвэл  УИХ-ын гишүүн Д.Гантулга орон нутаг, ард иргэдтэйгээ биечлэн уулзаж танилцахыг чухалчилсан нь тойрог төлөөлж биш, төр төлөөлж сонгогдсон гишүүн гэдгээ харуулсан үйл явдал боллоо. Тэрээр Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн ч гэлээ Монгол төрийн бодлого, УИХ-аас батлагдан гарч буй хууль бүхэнд санал өгдөг. “Залуу малчдаа дэмжих аян”-ыг нам, улс төр, бизнесийн салбарынхан намаар хуваагдаж, талцалгүй дэмжсэн. Үүгээр аяныг үндэсний хэмжээний том төсөл болсоныг харууллаа.

   Төслийн баг 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллсан. Үүнд Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбоо УАСТХ, JCI CHARMEN, Монголын морин спорт залуу уяачдын холбоо ММСЗУХ, хэвлэл мэдээлэл, Монгол поп опера Увертюра хамтлаг зэрэг багтсан. УИХ-ын гишүүн Д.Гантулга олон ТББ-ийн тэргүүлдэг. Үүний нэг нь Монголын морин спорт залуу уяачдын холбоо ММСЗУХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Тэрээр аяныхаа хүрээнд 20 аймагт ММСЗУХ-ны салбар зөвлөлийг байгуулж, тэргүүн тэргүүлэгчдийг сонгосон бөгөөд аймгуудад салбар холбоод байгуулах чуулганыг ММСЗУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан тэргүүтэй холбооны гишүүд удирдан зохион байгуулжээ.

   Монгол төрийн наадмыг гурвантаа нээсэн Монгол поп опера хамтлаг УИХ-ын гишүүн Д.Гантулгын ивээл дор анх удаа 21 аймгаа бүтэн тойрч дуунд дуртай Монгол түмэндээ Монгол минь тоглолтоороо бэлэг барьсан. Хамтлагийн хувьд нийгмийн хариуцлагын талаасаа ашгийн бус тоглолт зохион байгуулж 10000 ширхэг цомог иргэддээ бэлгэлсэн.  Нэг аймагт 4-5 удаа арга хэмжээнд оролцож мөн нэг аймагт өдөрт 1000-1200 иргэнд ая дуугаа өргөсөн. Аймаг бүрт нэг залуу малчин өрх сонгож тавин эм төлөг хандивласан. Нэг өрх айл багадаа хоёр ам бүлтэй гэж тооцвол  Монгол улсын 40 иргэний амжиргаа санхүүгийн эх үүсвэр, ажлын байрны асуудлыг нь шийджээ.

   Аяны санхүүжилтийн тухайд төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөг зарцуулаагүй. Тэрээр өөрийн удирддаг ТББ болон хувь хүн, найз нөхдийн тус дэмжлэгээр санхүүгийн асуудлаа шийдсэн. Энэ нь түүний өгье, хийе, бүтээе гэсэн сэтгэл болон сайн менежер гэдгийг илтгэж байна. Тэрээр төрийн албан хаагчдад ирэх намрын чуулганаар шинчлэгдэн батлагдах төрийн албаны хууль болон төрийн албан хаагчийн ёсзүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж Монгол төрийг чадавхижуулах, Монголоо давсан эрх ашигаасаа салах  зэрэг сэдвээр лекц уншсан. Харин оюутануудад сонгосон мэргэжилдээ үнэнч байх, өөрийнхөө боломж бололцоог бүрэн гаргаж суралцах,  чадварлаг боловсон хүчин болохын тухайд лекц уншсан бол сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, аймаг орон нутгийн ирэх жилүүдийн мөрийн хөтөлбөр, засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-аас болон НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилттой танилцаж байж мэргэжлээ сонгох зэрэг сэдвээр лекц уншлаа.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.