Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Одоо байтлаа гомодолтыг телевизээр сурталчлах нь
Нийгэм

Одоо байтлаа гомодолтыг телевизээр сурталчлах нь

Урлаг Урлаг30/03/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4bb8181f64b93b76574ad77de0c43288_12006676652232017-03-30-12-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хөрш” нэртэй олон ангит кино энэ сарын 27-ноос эхэлж VTV телевизээр гарах гэж байна. Уг нь бол хоёр хөршийн амьдрал ахуйг харуулах бололтой юм, кино багийнхных нь бичиж байгаагаар бол. Гэхдээ энэ кинонд гомо нарын амьдралыг ч бас харуулах бололтой. Өнөөдөр цахим ертөнцөөр “Хөрш” гэдэг киноны гомо залуучууд эрээ цээргүй үнсэлдэж, бүр хэлээ ам руу оруулж байгаа хэсэг цацагдлаа. Хүн бүр л эрээ цээргүй, гаж байгааг нь гайхаж байна. Аргагүй, манайд ийм зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөвшөөрөх ч үгүй байх. Бид дорно зүгийн хүмүүс. Тэр дундаа өөрийн гэсэн агуу ёс заншилтай, өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн. Тийм болохоор гомо, лесби гэх гаж зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

   Гэтэл  олон ангит кино хийж хэсэг хүмүүс гомо нарыг илт дэмжсэн, заваан зүйлийг үзүүлэх гэж байна. Тэгээд түүнийгээ олон нийтийн телевизээр цацах гэж байдаг. Манайд энэ бүхнийг хянадаг, хайхардаг газар гэж байна уу. Ядаж тэр гаргах гэж байгаа телевиз нь шалгуур тавьж болдоггүй юм уу даа, энэ чинь. Монголын кино урлагт одоо гомодолтыг л сурталчлах дутав гэж дээ. Зарим хүмүүс бүр “Бөгтөр уул” гэдэг гомо залуусын тухай кинотай адилтгаж, оскарын шагнал авсан энэ тэрийг нь ярьж байна.  Бүрэн хэмжээний уран сайхны кинонд юугаа л харуулна уу, тэрийгээ театртаа яаж гаргах нь хүмүүсийн эрх байх. Тэгээд бүр барууныханд бол энэ нэг их ёс зүйгүй зүйл биш. Хуулиараа хүртэл ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрчихсөн улсуудад бол байдаг л зүйл.

   Харин манайх өөр биз дээ. Тэгээд олон ангит киног, нийтээрээ, том, багагүй үзэж болохоор телевизээр цацах гэж л байдаг. Гэтэл дэлхийн улс орнууд яаж байна. “Араатан ба гоо үзэсгэлэн” кинонд ижил хүйстнийг харуулсан утга бүхий хэсэг гарч байна гэж үзээд Орост 16-аас доош насны хүүхэд үзэхийг хориглосон. Дараа нь Малайзад хориглосон. Эхэндээ бол огт гаргахгүй гэж байсан. Сүүлдээ 13-аас доош насны хүүхэд үзэхгүй гэсэн заалттайгаар нээлтийг нь хийх гэж байна. Хамгийн сүүлд Кувейт энэ киног гаргахыг хориглолоо. Улс орнууд ижил хүйстнийг харуулсан утга бүхий кинонд ингэж хандаж байна.

   Гэхдээ “Араатан ба гоо үзэсгэлэн” кинонд хоёр эрэгтэй хүн үнсэлцээд, хэлээ аманд нь хийгээд байдаггүй. Зүгээр л харахад эмэгтэйлэг байрын эрэгтэй хүнийг харуулсан байдаг. Тийм байхад л дэлхийн улс орнууд хориглож, тодорхой хэмжүүр тавьж байна. Манайд бол тийм юм байхгүй, нийтээрээ үзээд л давхилдаад байгаа. Одоо бүр эрэгтэй хүмүүс илт үнсэлцсэн киног гаргах гэж л байдаг. Нэртэйгээр нь ижил хүйстний эрхийг хуулиар хамгаалчихмаар юм зүгээр. Үгүй бол мэдэх хүмүүс нь энэ мэт асуудлаа зохицуулаач ээ. Тэгэхгүй бол гомодолтыг сурталчилж эхэллээ байна. Эхнээсээ цахим хуудсаар, фэйсбүүкээр хоёр залуу үнсэлцсэн заваан бичлэг тарчихлаа.

Эх сурвалж: MMINFO.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.