Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын инээдмийн баярын өдөр хэзээ, хэрхэн үүссэн бэ
Нийгэм

Олон улсын инээдмийн баярын өдөр хэзээ, хэрхэн үүссэн бэ

Урлаг Урлаг01/04/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6485dustqmi2dpsdkn9f8c9dns6247769472017-04-01-15-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг.  Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна. Инээдмийн өдөр. Жил бүрийн 4 сарын 1 нд "Инээдмийн өдөр", "Тэнэгүүдийн өдөр" хэмээн дэлхийн олонхи улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг албан бус баярын өдөр. Энэ өдөр найз нөхөд, танилуудаа хуурах, элэглэх хөгжилдөх өдөр юм.

    Шинэ Зеланд, Ирланд, Их Британи, Авсрали, Өмнөд Африкт зөвхөн үдээс өмнө хуурах бичигдээгүй хууль, уламжлал тогтсон бөгөөд үдээс хойш хуурахыг "4 сарын тэнэг" хэмээн нэрлэдэг ажээ. Манай хойд хөрш болон хамтын нөхөрлөлийн орнуудын "Тэнэгүүдийн баяр" -ын өдөр буюу Юморина-г Одесс хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

    1539 онд фламандын ордны нэгэн түшмэл өөрийнхээ зарцыг даажигнасан үүрэг өгсөн тухай дурьдсан байдаг. 1686 онд Жон Обри «Fools Holiday» буюу "Тэнэгүүдийн баяр"-ын талаар дурьдан бичсэн нь уг баярын талаарх хамгийн анхны баримт болдог. Уг баяр Францаар: poisson d' avril, Англиар: april-fool, Германаар: Aprilnarr, Шотландаар: gowk хэмээн янз бүрээр нэрлэгдэн тэмдэглэх болсон ч үндсэн агуулга нь ижил байжээ. Уг баярыг нэг хэсэг судлаачид "Пасхи" буюу улаан өндөгний баяраар хүмүүс бие биенээ хөгжөөх зорилгоор, нөгөө хэсэг нь Эртний Кельтчүүдийн хаврын баяраас үүдэлтэйгээр үүссэн хэмээн үздэг байна. Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ. Гэвч хамгийн энгийн тайлбараар хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм.

    Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалтай худал мэдээллийг хэвлэлээр тараан хөгжилддөг болжээ. Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна. Харин Европын ихэнх оронд тэнэгүүдийн өдөр гэдэг. Энэ нь бие биенээ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд ордог байна. Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурханыг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлгэшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.