Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Морьтон циркийн гайхамшигт тоглолт болно
Нийгэм

Морьтон циркийн гайхамшигт тоглолт болно

Урлаг Урлаг01/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1180027421779402017-04-01-15-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Монголын үндэсний цирк шинэ улирлын тоглолтоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Саяхан шинэ оны эхээр олон улсын циркийг хоёр сарын хугацаанд  амжилттай тоглож бар, арслантай тоглолтыг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин энэ удаагийн сурагчдын амралтад зориулан ээлжит нэгэн сонирхолтой тоглолтыг эхлэхэд бэлэн болоод байна.

   Монголын үндэсний циркийн алтан манежнаа 11 жилийн дараа “Морьтны гайхамшиг” эргэн тоглогдох гэж байгаагаараа тухайн тоглолт онцлог юм. Морьдыг доод тал нь зургаан сар, жүжигчдийг нь хоёр жил бэлтгэж тоглодгоороо тус үзүүлбэр цаг хугацаа шаардсан хүнд хэцүүд тооцогддог. Морьтоны үзүүлбэрээс гадна уран нугаралт, агаарын номер, илбийн үзүүлбэр, дудартай акробат, олс, ташуур, жонглерийн үзүүлбэр, хэрчимт тэнцвэр, шоо, галын шоу болон хөгжөөн баясгах алиалагч нар ч тоглолтод оролцохоор бэлтгэлээ базаажээ.

     “Морьтон циркийн гайхашиг” тоглолтын тасалбар 10.000, 15.000 төгрөгний үнэтэй борлуулагдаж байгаагаас гадна Мобикомын 99 Candy болон Юнителийн 100 GG-ээр 50 хувь хөнгөлөлттэй үзэх боломжийг үзэгчиддээ олгож байгаа юм. Тоглолт 4-р сарын 1, 2-нд 14 цаг 30 минутаас, 4-р сарын 3, 4, 5-нд 18 цаг 30 минутаас тус тус тоглогдох бөгөөд билетийг Монголын үндэсний циркийн билетийн касс болон 1900-1950-аар үнэгүй хүргэнэ. Та бүхэн “Морьтон Циркийн Гайхамшиг” тоглолтоо үзэн циркийн гайхамшгаар аялаарай. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 325522, 95659012, 95659013 дугаараас лавлаж асууна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Колин Фёрт 66 нас хүрлээ

10/09/2026

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.