Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн хамгийн залуу симфони оркестрийн удирдаач 11 настай
Нийгэм

Дэлхийн хамгийн залуу симфони оркестрийн удирдаач 11 настай

Урлаг Урлаг04/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e13f0c0b2005571f10fcef6f9dd672e4_1119792871830472017-04-04-15-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Манай гарагийн хамгийн залуу оркестрийн удирдаач өчигдөр тодорсон байна. Тодруулбал, өдгөө 11 настай, Маттю Смит хүү, 75 гишүүний бүрэлдэхүүнтэй Ноттингхам симфони оркестрийг удирдаж, Австрийн нэрт хөгжмийн зохиолч Йоханн Штраусын төдийгүй дэлхий дахинаа сонгодог урлагийн ноён оргил болсон сор бүтээл хэмээн алдаршсан "Сарьсан багваахай" опереттаг тоглосон байна. Тоглолт Английн нийслэл Лондон хотын Рояал концертын танхимд энэ сарын 2-ны үзэш болсон бөгөөд, тоглолтыг энэ үдэш 1300 хүн үзэж сонирхжээ. Ийнхүү тэрээр дэлхийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй симфони оркестрийг амжилттай удирдсан манай гарагийн хамгийн залуу удирдаачаар тодроод байна. Харин түүний өмнө, 14 настай Жөүс Анжел Салазар хамгийн залуу удирдаачаар тодорч байсан байна.

    Смит хүү, Ноттингхам хөгжмийн дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч бөгөөд, төгөлдөр хуур, бөмбөр, гитар зэрэг хөгжмийн зэмсгүүдийг чадамгай эзэмшжээ. Түүний энэ хөгжмийн авьяас анх 4 жилийн өмнө буюу хүүг 7 настай байхад илэрчээ. Түүнийг хөгжмийн сургуульд шалгуулах үед, Мэттю зөнгөөрөө л хөгжмийн зэмсгүүд дээр хуруугаа зөв байрлуулж, анхныхаа шалгуурыг амжилттай давжээ. Түүний энэ гайхалтай авьяасыг сургуулийн багш Дерек Уилиямс олж харсан цагаасаа хойш, хүүг бэлтгэж, хөгжмийн зэмсэг зааж, улмаар удирдаач болох бэлтгэлийг хийдэг байжээ.

    Смит энэ амжилтыг тогтоохын тулд, сүүлийн хэдэн 7 хоногийн турш бэлтгэж, өөрийн тоглох багтайгаа 7 хоногт 1 удаа бүрэн хэмжээний тоглолт хийж, бэлтгэлээ хангадаг байжээ.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026

ФОТО: “Red Show”-наас

28/06/2026

ФОТО: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-аас

28/06/2026

Соёлын ажилтнууд танка, шүтээн зургийг сэргээн хамгаалах арга зүйд суралцжээ

28/06/2026

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.