ОХУ-ын Москва хотноо 2017 оны 5 дугаар сарын 16-19-ы өдрүүдэд “Архимед 2016” шинэ бүтээл, ба инновацийн технологийн Моквагийн олон улсын 20-р үзэсгэлэн болно. Уг үзэсгэлэнгийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн болно. Үүнд:
• Шинэ бүтээл, инновацийн технологийн олон улсын үзэсгэлэн,
• Оросын болон дэлхийн тэргүүлэх брэндийн барааны тэмдэг, газарзүйн заалт болон тэдгээрийн бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэн,
• Зохион бүтээгчдийн олон улсын конгресс,
• Зохион бүтээгчдийн Их сургууль” арга хэмжээний хүрээнд зохиогдох сургалтууд,
• Өсвөр насныханд зориулсан шинжлэх ухаан, техникийн сэтгэлгээний фестиваль,
• Венч үзэсгэлэн,
• Үндэсний зохион бүтээгчдийн төлөөллийн төслүүдийн танилцуулга,
• Зохион бүтээгч, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийн бизнес уулзалтууд,
• Шинжлэх ухаан, технологийн ололт, дэвшлийн тухай кино, илтгэл, лекц,
• “Сокольники” Үзэсгэлэн, конвенцийн төвд зохион зохион байгуулах бусад арга хэмжээ