Британи дуучин бүсгүй Адель ээлжит нэгэн амжилтаа тогтоожээ. Түүний "21" цомог нь Billboard 200 хит парадад 319 долоо хоногийн турш байснаар, Адель эмэгтэй дуучдаа манлайлах болсон байна. Түүнээс өмнө америк дуучин бүсгүй Кэрол Кингийн "Tapestry" цомог 1971-ээс 1977 оны хооронд энэхүү жагсаалтад 318 долоо хоног "гүрийж" супер амжилт тогтоож байсан юм.
Columbia Records-ээс эрхлэн гаргасан Аделийн хоёрдахь бие даасан цомог болох "21" 2011 оны нэгдүгээр сард худалдаанд гарснаас хойш ийн Billboard 200 чарт-ийн "мөнхийн зочин" болжээ. Анх гарснаасаа 2012 оны аравдугаар сар хүртэл 22 сая хувиар борлогдсон энэхүү цомог тухайн жилийнхээ бестселлерээр шалгарч байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn