Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Түүх, соёлын дурсгалын цахим архив нээлээ
Нийгэм

Түүх, соёлын дурсгалын цахим архив нээлээ

Урлаг Урлаг12/04/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Uzesgelen1-1024x683_7008580049082017-04-12-11-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Монгол-Хятадын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт–2017” арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран 4 дүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яамны байранд зохион байгууллаа.

   Монгол, Хятадын төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 150 гаруй төлөөлөгч оролцсон уг арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-д албан ёсны айлчал хийж буй Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар үг хэлэв.

   Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийн өнөөгийн байдлын талаар болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар танилцуулга хийж, хоёр улсын барилгын салбарын аж ахуйн нэгжүүд ажил хэргийн уулзалт хийв.

ЮАНЬ ГҮРНИЙ ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ

“Юань гүрний түүх, соёл дурсгалын үзэсгэлэн”–гийн нээлтийн ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд боллоо.

   ЭСЯ болон Хятадын “Санже соёлыг хөгжүүлэх групп” хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг үг хэлж, БНХАУ-д албан ёсны айлчал хийж буй Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, “Санже соёлыг хөгжүүлэх групп”-ын ерөнхий захирал Санж нар оролцов.

   Үзэсгэлэнд Чингис хаан, Бөртэ хатан нарын чулуун хөрөг, Хубилай хааны хөрөг зураг, Юань гүрний үед ашиглаж байсан гэрэгэ, тамга, цаасан мөнгө зэрэг нэн ховор түүхэн дурсгалуудыг дэлгэн үзүүллээ. Уг үзэсгэлэнг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын анхны баримт бичиг болох “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулсны 65 жил ойд зориулан зохион байгуулж буй бөгөөд 10 дугаар сард Улаанбаатар хотноо дэлгэн үзүүлэхээр төлөвлөж  байна. Энэхүү үзэсгэлэн нь Юань гүрний түүх, соёлыг сурталчилж түгээн таниулахын зэрэгцээ хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ЦАХИМ АРХИВ НЭЭВ

   БНХАУ-ын нутаг дэвсгэрт болон дэлхий дахинд байгаа Монголын түүх, соёлын дурсгал, үнэт зүйлсийн холбоотой зурган мэдээллийг цуглуулж цахим архив үүсгэх санаачилгыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг гаргасны дагуу Элчин сайдын яамны цахим хуудсанд тусгай хаяг нээж, цахим архив үүсгэхээр ажиллаж байна. Цахим архивын нээлтийн ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яаманд зохион байгууллаа.

   Цахим архив үүсгэх энэхүү санаачилга нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол иргэд болон Монголын түүх, соёлыг сонирхогч гадаад иргэдийн дэмжлэгтэйгээр биеллээ олох юм. Монголын түүх, соёлын дурсгал, үнэт зүйлсийн фото зураг, товч тайлбарыг хаягийн хамтаар ЭСЯ-ны [email protected] цахим хаягаар ирүүлэх боломжтой.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.