Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Тэр үдэш ЯПОН БЯМБААГ харж болно
Оддын амьдрал

Тэр үдэш ЯПОН БЯМБААГ харж болно

Урлаг Урлаг21/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dWWWWWWWWWWWWWWWW3376035872017-04-21-14-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүр бүжигчин бүсгүйг гэрлийн хурдаар сониуч олны овоо хараанд оруулах нь тэр. Түүний залуу нас, гоо үзэсгэлэн үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж, бас тэр хэрээрээ түүний тухай “онгичих”-од хүргэсэн удаатай. Мэдээж энэ бол ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаа юм. Хэдийгээр олонд танигдсан нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Яргуйн дүр ч угтаа М.Бямбаа бол чамгүй олон жил урлагийн тайзнаа амьдарсан нэгэн.

Бүжигчин Бямбаа зурган илэрцүүд

   ХБК-д байхаасаа “Амор” бүжгийн хамтлагт бүжиглэж, “Pink” хамтлагт дуулж явсан нь гээд түүний урлагийн гараа эхэлдэг. Тухайн үедээ “Pink” хамтлаг нь хэд хэдэн дуу, клипийг гаргаж амжсан ч бүжигчин болох багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тэр эргэж буцалгүй хамтлагаа орхисон гэдэг.

Эндээс нэг их удалгүй чуулгын шалгуур өндөр босгыг давсанаас хойш арав гаруй жилийг үдсэн байх агаад чуулгын тайзнаа “Нарны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл” тэргүүтэй олон бүжгэн жүжигт тоглосон байдаг юм билээ. Тэрээр өөрийгөө бага зэрэг шуналтай нэгэн гэж тодорхойлсон нь бий. Тиймдээ ч олон янзын дүр бүтээхийг хүсдэг гэх бөгөөд идэр залуу насандаа ганцхан бүжиглээд зогсохгүй өөрийгөө олон талаар сорьж, үүгээр өөрийгөө хөгжүүлэхсэн. Бүжигчин бол залуу насны мэргэжил. Нас ахихын хэрээр хүссэн, хүсээгүй тайз бид нарыг голоод л ирнэ шүү дээ хэмээн яаравчлах нь бий.

   Тайз бас дэлгэцнээ ийнхүү  тун ч олон дүрд хувилах бүжигчин  шувуухай дөрөвдүгээр сарын 28-нд Бишрэлтийн “The Embassy” ресторанд болох “TOKYO NIGHT -2017”-д Япон бүсгүйн дүрд хувирна. Бэлтгэл хэдийнэ эхэлсэн гэх бөгөөд зөвхөн тэр үдэш Япон Бямбааг харах л үлдлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.