Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдөр 24 хэм дулаан
Дуу хөгжим

Өнөөдөр 24 хэм дулаан

Урлаг Урлаг23/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

05 дугаар сарын 22-ны 20 цагаас 05 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус,  өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус, Сэлэнгэ, Хараа голын сав нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн,  өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын   нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд  зарим газраар секундэд   14-16 метр, 27-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар секундэд түр зуур   20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө   19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав нутгаар  шөнөдөө 13-18 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.  27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Euphoria“ цувралын гуравдугаар бүлгийн хөгжмийн зохиолчоор Ханс Зиммер ажиллана

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Avatar” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийнэ

26/07/2025

Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал эргэн ирнэ

26/07/2025

“Icetop”, “Niciton” хамтлагийн хамтарсан шинэ уран бүтээл

26/07/2025

Хараа голоос эртний чулуун тээрмүүд олджээ

26/07/2025

Намар нээлтээ хийх онцлох найман кино

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.