Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Нийслэлийн шөнийн гэрэлт гудамж маргааш нээгдэнэ
Сонгодог уран зохиол

Нийслэлийн шөнийн гэрэлт гудамж маргааш нээгдэнэ

Урлаг Урлаг07/06/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18986556_1462889023785631_2098630754_o_20170607024032.jpg3590231002017-06-07-17-48[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Тодруулбал Нью Йорк, Токио, Сөүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гэрэлт гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг.

    Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж байгаа. Тиймдээ ч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн соёл, аялал жуулчлал,  бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижууллаа.

    Циркийн баруун хойд уулзвараас “Наран плаза”-гийн хойд талын уулзвар хооронд 440 метр талбайд Нийслэлийн анхны шөнийн гэрэлт гудамжны бий болж байгаа бөгөөд нээлт нь маргааш 21:00-02:00 цагийн хооронд болно.

Тохижилт болон нээлтийн үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

    Хуучнаар Сөүлийн гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэллээ. Шөнийн гудамж бүхэлдээ гэрэлтсэн байна. Дээгүүрээ гэрлэн таазтай байхаас гадна гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх юм. Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгосон байна.

    Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Гудамжны нээлт маргааш буюу энэ сарын 8-ны пүрэв гарагт 21:00 цагаас болно. Циркээс баруун хойд талын уулзвараас 45-р сургуулийн баруун урд талын уулзвар хүртэлх замыг хааж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаа, орчин үеийн хамтлаг, дуучдын болон жазз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу болно. Мөн бүх төрлийн худалдаа үйлчилгээ явагдана.” гэлээ.

    Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх шөнийн гудамжийг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулсаныг хэлээд “Бид цаашид шөнийн гудамжийг тэлэхээр төлөвлөж байна. Жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус энд амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой.” гэсэн юм. Та бүхэнд шөнийн гэрэлт гудамжны нээлтийн хураангуй хөтөлбөрийг хүргэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

06 дугаар сарын 08       

“ГУДАМЖНЫ НЭЭЛТ”-ийн нэрэмжит өдөр

  • Жазз болон сонгодог урлагийн тоглолт
  • Гудамжны албан ёсны нээлтийн ёслол
  • Рок поп урлагийн тоглолт
  • Электро хөгжмийн шоу

06 дугаар сарын 09

“MUSIC FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр

  • Классик болон жазз хөгжмийн тоглолт
  • Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт
  • Электро хөгжмийн шоу

06 дугаар сарын 10

“NATIONAL FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр

  • Жазз хөгжмийн тоглолт
  • Жазз болон сонгодог урлагийн тоглолт
  • Үндэсний урлаг болон хувцас загварын шоу

06 дугаар сарын 11

“ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ийн нэрэмжит өдөр

  • Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн
  • Хүүхэд багачууд тоглож наадах тусгайлан бэлтгэсэн талбай
  • Жазз хөгжмийн тоглолт
  • Гадаадын хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.